Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл, энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулна.
Бүртгэл хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цагт дуусна.
2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.
Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар 08:30-17:30 цагт холбогдож авч болно хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.