Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан. Нийт гурван хоног үргэлжилсэн санал асуулга явуулахад нийт 7200 хүн саналаа өгснөөс 74,2 хувь буюу 5400 нь дэмжжээ.
Нийслэлийн нийт 98 мянган сурагчийн 25,7 хувь нь хувийн болон таксигаар зорчдог байна. Түүнээс хамгийн олон хүүхэд хувийн машин, таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон дараах цагийн хуваарьт шилжүүлжээ.
7:45 цагаас 21 сургууль
8:15 цагаас 15 сургууль
09:00 цагаас 23 сургуулийн хичээл тус тус эхэлнэ.
Ирэх даваа гарагаас хэрэгжиж эхлэх шийдвэр бүхий албан бичгийг нийслэл, дүүргийн боловсролын хэлтсүүдэд хүргүүлэх юм байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр авто замын ачаалалд өөрчлөлт гарах эсэхийг судлахад оргил 08:00 цагт авто ачаалал 12,5 хувь буурах тооцоололтой байна гэв.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ