Эрэгтэйчүүдийн 91 хувь, эмэгтэйчүүдийн 86 хувь нь эсрэг хүйсийнхээ талаар улс төр, боловсрол, эдийн засаг, гэр бүлийн харилцаа зэрэг олон асуудлаар буруу ойлголттой байдгийг НҮБ-ын Хүний Хөгжлийн 2019 оны тайланд дурдсан байдаг. Тийм ч учраас 2022 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын 8”-ны өдрийг #BreakTheBias, “хүйсийн хэвшмэл сөрөг хандлагыг эвдье” уриан дор тэмдэглэхээр болжээ.
Ажлын харилцаанд хэвшсэн, сөрөг ойлголтуудын улмаас эмэгтэйчүүд ажил үүргээ гүйцэтгэхэд, өсөн дэвших, өөрийн санал, санаачилгаа илэрхийлэхэд эрэгтэй ажилтнуудтай харьцуулахад олон дахин хүндрэлтэй байдаг хэмээн дүгнэж, эмэгтэй ажилтнуудын тоо давамгайлсан ажлын орчинд ч эдгээр сөрөг хандлагууд ажиглагддаг болохыг “Harvard Business Review” мэдээлжээ.
Тиймээс сөрөг хэвшмэл ойлголтын талаар мэдлэг, ойлголтыг түгээх үүднээс энэ жилийн уриаг:
“Жендерийн эрх тэгш ертөнцийг бий болгоё
Хэвшмэл хандлага, ялгаварлан гадуурхлаас ангид,
Олон талт тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлж
Ялгаатай байдлыг үнэлж,
Эмэгтэйчүүдийн тэгш эрхт дэлхийг цогцлооё
Хамтдаа хэвшмэл ойлголтыг эвдье #BreakTheBias” хэмээн онцолсон байна. (Эх сурвалж: www.internationalwomensday.com)