1947 оны 10-р сарын 11-ний өдөр НҮБ-аас батласан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны 03 сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил болгон дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ.
Швецарийн Женев хотд төвтэй ДЦУБ нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол улс 1963 оны 04-р сарын 04-нд тус байгууллагын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн орон болжээ.
Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах, дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэхүү өдрийн гол зохион байгуулагч нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Цаг Уурын Байгууллага /World Meteorological Organization/ юм.
Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр онцгойлон авч үзүүштэй сэдвийн хүрээнд, нэрлэсэн уриатай зохион байгуулж, тус асуудлыг хэрхэн шийдэх, салбарт гарсан ололт амжилт, зөв шийдэл, гарцуудын талаар ярилцаж, нийт иргэдэд тухайн сэдвийн хүрээнд зөв мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаанууд зохион байгуулж, засгийн газрууд болон бүс нутгийн орнуудад анхааруулдаг.