Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:
- Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
- Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд зэрэг байршлуудад зам хаана.