Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш буюу энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд буюу тодруулбал
Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд буюу тодруулбал
- Засгийн газрын ордны баруун, зүүн талын хөдөлгөөнийг
- Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг
- Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм. Харин нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй