“Meta Platforms” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг албан тушаалаа өгөхөөр болсноо мэдээллээ.
Тэрбээр “Facebook”-т 2008 оноос хойш ажилласан бөгөөд 2021 онд тус компанийн орлого 120 тэрбум ам.доллар хүрэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Сүүлийн байдлаар “Meta Platforms”-ийн хувьцааны ханш 2.6 хувиар буураад байгаа юм. 2022 он гарсаар тус компанийн хувьцааны ханш 44 хувиар буураад байна.
Шерил Сандберг “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа өөрийнхөө сангаар дамжуулан сайн үйлсийн аяныг идэвхжүүлэхээр зорьж байгаагаа дурджээ.