Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс /2022.08.10/ хүлээн авч эхэллээ. Ингэхдээ цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна
Нэгдүгээр үе шат:
Хоёрдугаар үе шат:
Гуравдугаар үе шат:
Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна
Нэгдүгээр үе шат:
- Наймдугаар сарын 10-24-н хүртэл хүсэлт хүлээн авна.
- Наймдугаар сарын 25-26-н хүртэл цэцэрлэгт хуваарилна.
- Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийг баталгаажуулна.
Хоёрдугаар үе шат:
- Есдүгээр сарын 10-25-ныг хүртэл хүсэлт хүлээн авна.
- Есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна.
- Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.
Гуравдугаар үе шат:
- Аравдугаар сарын 3-24-н хүртэл хүсэлт хүлээн авна.
- Аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна.
- Аравдугаар сарын 26-31-нийг хүртэл бүртгэлийг баталгаажуулна.
Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх заавар
- E-mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Нэвтэрсний дараа ҮЙЛЧИЛГЭЭ цэснээс БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ цэсийг сонгоно.
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ үйлчилгээг сонгоно.
- НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ цэсийг сонгоно. Ингэснээр таны 2-5 насны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
- Хүүхдийнхээ мэдээлэл, гэрийн хаягийг шалгаснаар хүсэлт өгнө. Таны хүүхэд өмнө нь цэцэрлэгт явж байсан бол цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Харин өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй бол өөр сонголт гарна. Ингээд мэдээллээ шалгаад хүсэлтээ илгээнэ.
- Хүсэлт илгээх үед гарч ирэх асуултуудад хариулна.
- Ингээд наймдугаар сарын 25-аас хойш хүүхэд тань цэцэрлэгийн ямар бүлэгт орсон талаарх мэдээллийг илгээнэ.