Анх 1999 оны наймдугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас зөвлөмж гаргажээ. Үүнийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд тусгайлсан тогтоол гарган жил бүрийн наймдугаар сарын 12-ныг Олон улсын Залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр зарласан байна.
Улмаар 2000 оноос тэмдэглэж эхлэн (Intemational Youth Day) юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачилгыг дэмждэг. Тэднийг бүх нийтээр, тодорхой зориотойгоор уйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг. Гол үйл ажиллагаа подкаст маягаар зохион байгуулах хэлэлцүүлэг байдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал болохыг ярилцдаг байхнээ.НҮБ-ын гишүүн орнуудын гаргасан тодорхойлтонд үндэслэн 1981 онд баталснаар 15-24 насныхныг залуучууд гэдэг ангилалд багтаадаг. Дэлхий даяар 15-24 насны 1,2 тэрбум хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.