Есдүгээр сарын нэгнээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Тухайлбал, буруу талаар гүйцвэл 19200 төгрөгөөр, ЗХД-ийн дагуу машин чирээгүй бол 28800 төгрөгөөр, санаатай огцом тоормословол 19200 төгрөгөөр торгоно хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл энэ нь ташаа болохыг ТЦА-аас мэдээллээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн П.Пүрэвханд Замын хөдөлгөөний дүрэм болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй гэдгийг хэллээ.