Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна.
Бүртгэлийг гурван үе шаттай хийнэ. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, есдүгээр сарын 5-30, аравдугаар сарын 3-24 өдрүүдэд зохион байгуулна. Хэн түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй. Эхний бүртгэл хийгдээд хамран сургах тойргийн мэдээллийг өгнө. Иргэдийн хаягийн мэдээлэл зөрдөг учраас гурван үе шаттай хийхээр төлөвлөөд байна.
Цахим элсэлтийн үйл ажиллагааг энэ сарын 26-ны өдөр иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
Бүртгэлтэй холбоотой асуудлыг доорх утсаар лавлана уу
Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм. Тиймээс эцэг, эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон, бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна.