Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын үндэсний шигшээ багууд шалгарлаа.
Европ, Өмнөд Америкийн хоёр хүчирхэг баг Ням гарагт аваргын алтан цомын төлөө өрсөлдөх юм.
Хоёр баг өмнө нь гурван удаа 1930, 1978, 2018 оны ДАШТ-үүдэд хоорондоо таарч байжээ. Эхний хоёр нь хэсгийн тоглолт байсан бөгөөд хоёуланд нь Аргентины шигшээ хожиж байв. Харин гурав дахь удаа нь хасагдах шатанд таарч, Францын баг хожиж байжээ.
Аргентин, Францын шигшээ багууд түүхэндээ нийт 12 удаа тоглохдоо зургаад нь Аргентин, гуравт нь Франц хожиж, гуравт нь тэнцэж байв.
Францын шигшээ баг 2018 онд болсон өмнөх ДАШТ-д аварга болж байсан юм. Хэрвээ энэ удааг аварга болвол хоёр ДАШТ дараалан түрүүлсэн гурав дахь баг болж түүхэнд бичигдэнэ.
Өмнө нь 1958, 1962 онуудад Бразил, 1934, 1938 онуудад Италийн шигшээ баг ийм амжилт гаргаж байжээ.
Францын шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын төлөө тоглох гэж байна. Тэд 1998, 2018 онуудад аварга болж, 2006 онд мөнгөн медаль зүүж байсан түүхтэй. Аргентины шигшээ багийн хувьд зургаа дахь удаагаа аваргын цомын төлөө тоглох бөгөөд 1978, 1986 онуудад аварга болж, 1930, 1990, 2014 онуудад мөнгөн медаль зүүж байжээ.
Хоёр багийн шилдэг тоглогчид болох Лионел Месси, Килиан Мбаппе нар бас энэ удаагийн ДАШТ-ий хамгийн олон гоолын шагналын төлөө өрсөлдөх юм.
Одоогоор тэд тус бүр таван гоолтой жагсаалтыг тэргүүлж байгаа. Тэдний араас дөрөв дөрвөн гоолтой Францын Оливье Жиру, Аргентины Жулен Алварез нар удаалж байна.
Эх сурвалж: Olympics.com