Ням гарагийн орой Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын хооронд өрнөж, тус тэмцээний түүхэнд хоёрт орох олон гоолтой өндөрлөлөө.
Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм.
Аргентины од Лионел Месси ийнхүү мөрөөдлөө биелүүлж, үндэсний шигшээ багийнхаа гурав дахь дэлхийн аваргын цомыг өргөлөө.
Францын залуу од Килиан Мбаппе түүний замд саад болох гол хүн болж, ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд хэт трик (гурван гоол) хийсэн хоёр дахь тамирчин болсон ч Аргентины шигшээ багийг хожиж чадсангүй.
Өмнө нь зөвхөн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолт долоон гоолтой (Бразил:Швед 5:2) өндөрлөж байсан нь өчигдрийн тоглолтын дээр гарах үзүүлэлт байв.
Өөр гурван шигшээ тоглолт 1930, 1938, 2018 онуудад зургаан гоолтой өндөрлөж байсан ч 4:2 харьцаагаар дуусаж байжээ.
Харин өчигдрийн тоглолт нийт зургаан гоолоор 3:3 харьцаатай тэнцэж өндөрлөсөн ДАШТ-ий цорын ганц шигшээ тоглолт болж байна.
Килиан Мбаппегаас өмнө шигшээ тоглолтод хэт трик хийсэн ганцхан тохиолдол байсан нь 1966 оны ДАШТ-д гаргасан Жоф Харстын үзүүлэлт байжээ.
Үүнээс гадна өчигдрийн тоглолт ДАШТ-ий шигшээ тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн гурав дахь тохиолдол болж, түүхэнд бичигдэж байна.
Лионел Месси авсан цомынхоо цуглуулгад дутаж байсан хөл бөмбөгийн ДАШТ-ий цомыг ийнхүү нэмж авлаа.
Тэрбээр Ballon d’Or шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, Копа Америка тэмцээний цомыг нэг удаа, Испанийн Ла Лигагийн аваргын цомыг 10 удаа, Францын Ligue 1 лигийн цомыг нэг удаа тус тус өргөж байсан юм.
Аргентины шигшээ баг гурван удаа (1978, 1986, 2022) дэлхийн аварга болсон амжилтаар улс орнуудаас дөрөвдүгээрт бичигдэх боллоо.
Одоогоор ДАШТ-д Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа тус тус түрүүлсэн бол Аргентин 3 түрүүлээд байгаа юм.
Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй удаалцгааж байна.
ДАШТ-ий цомыг нийт 8 улс өргөж байснаас шигшээ тоглолтод хоорондоо хамгийн олон удаа буюу гурван удаа таарсан багууд нь Аргентин, Герман хоёр юм.
Эдгээр шигшээ багууд 1986, 1990, 2014 онуудын ДАШТ-д аваргын цомын төлөө тоглоход зөвхөн 1986 онд Аргентины шигшээ хожиж байжээ.
Эх сурвалж: olympics.com