Дэлхийн нарыг тойрох болох тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс шалтгаалж жил бүр хоёр төрлийн "solstice" буюу туйл тохиодог. Үүний нэг нь өвлийн буюу арванхоёрдугаар сарын туйл юм.
Дэлхийн нартай хамгийн ойр болон холдох үеийг ийнхүү туйл гэж нэрлэдэг бөгөөд зургаадугаар сард хамгийн хол, арванхоёрдугаар сард хамгийн ойр цэгтээ хүрдэг.
Нар дэлхийтэй хамгийн ойртсон атал манайд өвөл болж байдаг нь дэлхий гаргийн хазгай байрлалаас шалтгаалдаг.
Жил бүрийн энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр, урт шөнө болдог бол өмнөд хагаст хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог.
Өвлийн туйл өдөр нарны гэрлийн шууд тусгал Матрын замтай хамгийн ойр очдог. Энэ өдрөөс хойш нарны шууд тусгал эргээд умард зүгийг чиглэж эхэлдэг.
Улаанбаатар хотын цагаар арванхоёрдугаар сарын 22-ны 05:48 цагт өвлийн туйл тохиох бөгөөд энэ өдрөөс дэлхийн хойд хагаст өвөл эхэлсэн гэж үздэг бол өмнөдөд зун эхэллээ хэмээдэг. Мөн тус өдрөөс цөөн долоо хоногийн дараа дэлхий нартай хамгийн ойр цэгтээ хүрнэ.
Өвлийн туйл өдөр ихэвчлэн арванхоёрдугаар сарын 21, 22-нд тохиодог боловч ховор тохиолдолд 20 болон 23-нд болдог. Дараагийн ховор тохиол 2303 оны арванхоёрдугаар сарын 23-д тохионо.