Зүүн Азийн улс үндэстнүүд удахгүй сарны тооллын уламжлалт шинэ жилээ тэмдэглэх гэж байна.
Гарах шинэ оныг туулай жил гэж нэрлэж байгаа. Харин зөвхөн вьетнамчууд арван хоёр жилийн нэг амьтан болох туулайг муураар нэрлэдэг уламжлалтай ажээ.
Яагаад туулайг муураар орлуулах болсон талаар олон хувилбар онол яригддаг.
Тухайлбал Вьетнамын соёл судлаач Нгуен Хюү Тин цагаан будааны тариаланд хор хохирол учруулдаг мэрэгч амьтнаар жилийг нэрлэхээс зайлсхийсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
“Цагаан будаа бол Вьетнамын хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн. Тариан талбайн хамгийн том аюул нь мэрэгч амьтад байдаг. Тиймээс туулай жилийг муураар сольж нэрлэх болсон байх магадлалтай” гэж тэр тайлбарласан байна.
“Өөр нэг хувилбар яригддаг нь вьетнамчууд ижил төстэй амьтдаар хоёр жилийг нэрлэхийг хүсээгүйтэй холбоотой гэдэг. Тэд хулганыг туулайтай ойр төрлийн амьтан гэж үздэг юм” гэж Тин бас ярьжээ.
Бас нэг хувилбар онол яригддаг нь хятад хэлээр туулайг “мао” гэж нэрлэдэг нь вьетнам хэлний “мео” буюу муур гэсэн үгтэй ойролцоо сонсогддогтой холбоотой байж магадгүй гэнэ.
Вьетнамчууд муур жилийг аз жаргал авчирдаг сайн жил гэж үздэг бөгөөд энэ жилд төрсөн хүн идэвхтэй, ажилсаг нэгэн болдог гэдэгт итгэдэг ажээ.
Эх сурвалж: AFP