Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бүлэг этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн “Г”, “Ж”, “Т”, “Ч” нар нь олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэж, нийт 4,668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авчээ.
Ингэхдээ тухайн хаягуудыг сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа аж.
Уг хэргийн холбогдогчдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд “Иргэд цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж цахим халдлагаас сэргийлээрэй. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандах”-ыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: ЦЕГ