125 жилийн түүхтэй “Pepsi” брэнд логогоо дахин шинэчлэхээр болсноо мэдээллээ. Тус компани сүүлийн 15 жилийн хугацаанд логогоо өөрчлөөгүй аж.
Энэ удаад тус компани алдарт логогоо “Z” үеийнхний хэв маягт зориулан бүтээхийг зорьсон байна. Шинэ лого нь “Pepsi” компанийн 1990-ээд оны үед ашиглаж байсан логотой төстэй гэнэ. Тус компанийн мэдээлснээр шинэ лого бүхий бүтээгдэхүүнүүд энэ намраас Хойд Америкийн зах зээлд гарах бол ирэх оноос дэлхий даяар худалдаанд гарах ажээ.
Сэтгэлд хоногшсон улаан болон цэнхэр өнгөний голд “Pepsi” гэсэн бичгийг том үсгээр бичсэн нь энэ удаагийн онцлох шинэчлэлт аж.
Үүсэн байгуулагдсанаасаа хойших 125 жилийн хугацаанд тус компани зургаа дахь удаагаа логогоо шинэчилж байна. “Pepsi” брэндингээ тодорхой давтамжтай өөрчилдөг бөгөөд тэд одоо ашиглаж буй логогоо 2008 онд танилцуулж байсан юм. Логог Нью-Йорк хотын “Arnell” групп дахин загварчилсан бөгөөд логоныхоо шинэ дизайнд “Инээмсэглэл” дүрсийг шигтгэж өгчээ.
Сүүлийн арилжаагаар “Pepsi”-ийн нэгж хувьцааны ханш үл ялиг өсөж, 180.8 ам.долларт хаагджээ.