Европт хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах хууль журам чанга байдаг нь АНУ-ын технологийн компаниудын өргөн хүрээний цомхтголд хүндрэл учруулахаар байна.
Франц улсад гэхэд л “Google”-ийг эзэмшигч “Alphabet” компани ажилтнууддаа сайн дураараа ажлаас гарах хүсэлт тавьж, мөнгөн тэтгэмж авахыг санал болгож байгаа аж.
Харин “Amazon” компани ахлах түвшний менежерүүддээ ажлаас гарвал нэг жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор олгох санал тавьжээ.
Европын Холбооны орнууд дунд Франц, Герман улсын Хөдөлмөрийн хууль хамгийн чанга байдаг.
“Alphabet” компани Франц улсад 1600 гаруй ажилтантай. Ажилтнуудаа цомхтгохын тулд хуулийн дагуу эхлээд Үйлдвэрчний эвлэлтэй нь тохиролцоонд хүрэх ёстой ажээ.
Ажилтнуудаа цомхтгох хийх асуудлаар Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцоонд хүрэх нь мэдээлэл цуглуулах, хэлэлцээ хийх, нөхөн төлбөрийг шийдвэрлэх зэрэг үе шатаас бүрдсэн урт хугацаанд үргэлжлэх үйл явц юм. Эдгээр шаардлагуудын улмаас “Google” компанийн цомхтголд Герман болон Франц дахь ажилтнууд хамгийн сүүлд өртөхийг эх сурвалж мэдээлсэн байна.
Үүнтэй харьцуулахад Их Британид хөдөлмөрийн хууль харьцангуй зөөлөн учир тус компани 8000 ажилтнаасаа 500 орчмыг нь цомхтгохоор төлөвлөөд байгаа аж. Харин Грек, Австри, Румын улсад цомхтгол явуулахгүйг дагуу компани мэдээлжээ.
Эх сурвалж: gogo.mn