Испанийн Валенсия хотод ажлын дөрөв хоногтой долоо хоногийг туршиж эхэллээ. Хотынхон сарын турш уламжлалт амралтын өдрүүд дээр нэмээд даваа гарагт амрахаар болжээ. Туршилтыг тавдугаар сарын 7 хүртэл явуулах юм.
Валенсия 32 цагтай ажлын долоо хоногийг туршиж байгаа дэлхийн анхны хот болж буй. Туршилтын зорилго нь долоо хоногт цөөн хоног ажиллах нь иргэдийн эрүүл мэнд, эколог, эдийн засагт ямар нөлөөтэйг тогтоох явдал аж. Мөн аялал жуулчлал, үйлчилгээ худалдааны салбарт гол анхаарлаа хандуулжээ. Туршилтын дүнг долоодугаар сард танилцуулах юм.