Вьетнамын эрх баригчид удахгүй бодит бус, хуурамч нэрээр сошиал хаяг үүсгэж хэрэглэхийг хориглохоор бэлдэж эхэлжээ.
Энэ зохицуулалт нь Фэйсбүүк зэрэг гадаадын сошиал платформуудаас гадна дотоодын платформуудад үйлчлэх юм байна.
Эрх баригчид иргэдийн сошиал хэрэглээг хянаж, хуурамч нэртэй хаягуудыг устгах арга хэмжээг авч эхлэх тухай тус улсын төв хэвлэлд мэдээлжээ.
Вьетнамын засгийн газар сүүлийн үед сошиал сүлжээний хяналтыг чангатгах дараалсан арга хэмжээнүүдийг аваад байгаа.
Өнгөрсөн онд худал хуурмаг мэдээллийг 24 цагийн дотор устгах үүргийг сошиал платформуудад оноож байлаа.
Бас Meta, Google зэрэг гадаадын томоохон компаниудад Вьетнамын хэрэглэгчдийн мэдээллийг Вьетнамд байрлуулах шаардлага тавих болсон юм.
Хуурамч хаягийг хориглох зохицуулалтыг энэ оны сүүлээр батлах Харилцаа Холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаасан байна.
Эдгээр зохицуулалтууд нь иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахад чиглэж болзошгүйг хүний эрхийн байгууллагууд анхааруулж байгаа.
2023 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний үнэлгээнд Вьетнам улс 180 улсаас 178 дугаарт буюу Хятад, Умард Солонгосын дараа эрэмбэлэгдсэн юм.
Эх сурвалж: BBC