Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалт шинжүүлнэ хэмээн мэдээлэв.
Эрүүл мэндийн яамны 2020.05.14-ны мэдээлэл ШУУД ҮЗЭХ

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэв.