Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 10.2 сая, эндсэн хагас сая гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 5.5 сая давжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас сүүлийн 24 цагт халдварын 190 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ням гарагт мэдээллээ. Үүний 62 хувь нь АНУ, 13 хувь нь Зүүн Өмнөд Ази, 8.8 хувь Европын улсад бүртгэгдсэн байна.
Энэтхэгт шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын голомт болсон Шинэ Делид эмнэлгийн ажилтнуудын тоо хомсдож байгаа нь хүндрэл үүсгэж байна. Зөвхөн энэ хотод халдварын тохиолдол ирэх сард хагас сая давах магадлалтай байгаа аж.
АНУ, Их Британийн эрдэмтэд хөл хориог хэт яарч сулруулахгүй байхыг анхааруулж байна.
АНУ-д зарим мужуудад тархалтаас сэргийлж хязгаарлалтын арга хэмжээнүүдээ эргэн сэргээлээ. Үүний нэг болох Флорида мужид халдварын тохиолдол 6.4 хувиар нэмэгдсэн байна. Аризонад долоо хоногийн дунджаас дөрвөн өдөр дараалан давлаа. Харин Калифорни халдварын шинэ тохиолдол бага зэрэг удааширсан дүр зурагтай байна.
Мөн Их Британид шаардлагатай гэж үзвэл хөл хориогоо сэргээхээр төлөвлөж байна.
Италид нас баралт харьцангуй тогтворжсон байна.
Харин Португалд “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол тавдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн дээд түвшинд хүрлээ.
Үүнээс гадна “Global Citizen” болон Европын комисс хамтарч “COVID-19”-ийн оношилгоо, эмчилгээг сайжруулахад хүрээнд олон улсын хэмжээнд санхүүжилт босгох арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд улс орнууд идэвхтэй оролцож байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон түншүүд нь “COVID-19”-ийн эмчилгээ, вакцины төслүүдэд зориулж 31 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцоолж байгаа юм байна.
эх сурвалж: bloomberg