Хөл хорионы энэ үед ч тусгай үүрэг чиглэлийн цөөнгүй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэдгээр ААН-д ажиллагчдын ар гэр болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.
Тодруулбал "Тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, хараа хяналт үгүйлэгдэж байгаа тухай гомдол ирсэн. Тэдгээр хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл ААН, байгууллагаас ажилчдыг үр хүүхэд, ар гэрийн аюулгүй байдалд хэрхэн анхаарах тухай зөвлөмжийг хүргэж байна.
Цар тахлын үед ажилтнууд ажил үүргийн дагуу эсвэл халдвар авсан, хавьтал болсонтой холбоотой гэнэт дайчлагдах, тусгаарлагдах үед хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, тэднийгээ болзошгүй эрсдэлээс хамгаалах дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байх шаардлагатай. Үүнд:
1. 12-с доош настай хүүхдээ гэртээ хүнтэй үлдээх зохицуулалт хийх.

- 24 цагаас дээш хугацаагаар тусгаарлагдах болбол хүүхдийг харж хандах 1-р хүний утсыг ажил олгогчид өгөх
- 1-р хүн боломжгүй бол холбогдох 2-р хүний утсыг ажил олгогчид өгөх.
- 3 хоногийн хүнсний нөөц;
- 3 хоногийн түлээний нөөц;
- 3 хоногийн усны нөөц;
- Утсаар ярих, холбоо барих суурин утас, гар утасны нэгж;
- Гал түймэр, угаартах зэрэг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болгосон;
- Банкны карт, мобайл банкны нууц үгийг өгөх;
- Ойролцоо дэлгүүрээс хүүхэд зээлээр бараа авч болох зохицуулалт хийсэн;
- Гэрт үлдсэн хүмүүст насанд хүрсэн хүний зөвлөмж, дэмжлэг хэрэгтэй болох үед холбогдох хүний нэр, утсыг хүүхдэдээ өгсөн;
- Яаралтай түргэн тусламж 103, гал түймэр 101, хүүхэд хамгаалал 108, цагдаагийн 102 утас, сум, хорооны нийгмийн ажилтны дугааруудыг хүүхдэдээ хэлж өгсөн;
- Өөрийнхөө утасны дугаарыг хүүхдэдээ цээжлүүлсэн байхыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөж байна.
эх сурвалж: ЭМЯ