Өөрт шаардлагатай амин дэм, витаминыг хэрэглэх нь дархлаа дэмжихэд тустай. Гэхдээ бид хэрэгцээтэй амин дэмээ зөв хэрэглэж чаддаг эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс витамин, амин дэмийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Витамин А
Витамин А нь дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайх эрсдэлтэй бөгөөд арьс хуурайшдаг. Мөн сонсгол болон амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө аваарай.
В-ийн төрлийн витамин
В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дуршил муудаж, биеийн жин буурах бөгөөд дотор муухайрна. Мөн цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
A, E, D, K амин дэм
A, E, D, K амин дэмүүд өөх тосонд уусдаг учир хоолтой хамт уух нь тохиромжтой. Өөх тос нь ферментийн нийлэгжилтийг дэмжиж амин дэмийг биед шингэх үйл явцыг хурдасгадаг байна.
Кальци
Яс шүдний эрүүл байдлыг хангахад тусалдаг кальцийг өдрийн аль ч үед ууж болдог. Гэхдээ кальци хэрэглэж буй үед цайр болон төмрийн бэлдмэлийг нэг дор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь төмөр, цайрын бэлдмэл кальцийг биед шингэх үйл явцыг зогсоодог ба 1-2 цагийн зайтай уух нь тохиромжтой аж.
Магни, ислэг
Дээрх бэлдмэлүүдийг оройн цагаар унтахын өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Төмрийн бэлдмэлийн үйлчилгээг кофеин саармагжуулж байдаг тул кофе, ногоон цай уусны дараа төмрийн бэлдмэл уух нь үр дүнгээ хангалттай үзүүлж чаддаггүй. Тэгвэл ислэгийг эрт уух нь өглөөний цай, үдийн хоолноос авсан шим тэжээл биед шингэхэд саад болдог байна.
С амин дэм
C аминдэм нь усанд уусамтгай шинж чанартай тул өдрийн аль ч үед хэрэглэхэд тохиромжтой ба төмрийн бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд төмрийн шингэцийг сайжруулдаг байгаа.