Коронавирусээр өвчилж, эдгэрсний дараа баримтлахад зохих хооллолт, дасгал хөдөлгөөн, витамины нэмэлт хэрэглээ болон уушгины үйл ажиллагааг хэрхэн нөхөн сэргээх талаарх зөвлөгөөг Уушгины эмч Х.Солонго хүргэж байна.
Коронавирусийн халдвар нь олон эрхтэнийг гэмтээж, нийт өвчлөгсдийн ойролцоогоор 70 хувьд нь зовиур нь сайн арилахгүй гэсэн тэмдэглэлийг олон орны эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Эдгэрсний дараа ч бие сульдах, байнга ядралттай байх, өмнө нь төвөггүй хйидэг байсан зүйлсээ хийж чадахгүй байх, амьсгаадах, ханиалгах, сэтгэн бодох чадвар удаашрах зэрэг нь эд, эсэд хүчилтөрөгчийн хангамж хангалттай биш байгааг илтгэнэ.
Эдгэрсний дараах хооллолт болон витамины хэрэглээ

- Уураг, өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх
- Төрөл бүрийн эмийн улмаас хоол боловсруулах эрхтэн хордсон байдаг учраас хоолыг чанаж, жигнэж хэрэглэх
- Энэ үед тураах дэглэм барихгүй байх
- Архийг маш бага хэрэглэсэн ч өвчний дараа уувал архины хортой нөлөө 2-3 дахин их байх тул согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Нян вирусийн хэлтэрхий, гэмтсэн эсийг биеэс гадагшлуулахын тулд ус, шингэн зүйл сайн уух мөн 7-10 хоногийн турш идэвхижүүлсэн нүүрсийг 10 кг тутамд 1 шахмал байхаар тооцож өдөрт нэг удаа уух
- 6. Уушиг болон агаар дамжуулах замын бүтцийг сэргээхэд чацарганы тос, B6, B5, цайрыг нэмэлтээр хэрэглэх
- Витамины комплексийг 2-3 тунгаар илүү тунгаар уух хэрэгтэй. B6, B5 нь усанд уусдаг учраас илүүдэл нь шээсээр гадагшлах тул илүүдэнэ гэж айх хэрэггүй.
- Үнэрлэх мэдрэмж алдагдсан шинж тэмдэг нь арилахгүй бол хоногийн 10-15 милограммаар цайрыг ууж хэрэглэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА.
Эдгэрсний дараах уушгины үйл ажиллагааг дэмжих, нөхөн сэргээх амьсгалын дасгалууд
Хоолны идсэний дараа хоёр цагийн дараа толгой эргэхээс сэргийлж хэвтээ байрлалын дасгалын хийвэл зүйтэй. Өөрийнхөө биеийг чагнаж, хүчлэхгүй хийнэ.
- Дөрвөн тоот хамраараа амьсгал авахдаа гэдсээ төмбийлгөнө
- Найман тоотод амьсгалаа гаргахдаа гэдсээ татна.
- Өдөрт 3-4 удаа хийх шаардлагатай.
- Мөн шаар үлээх дасгал хийснээр үрэвсэлд өртсөн уушгины хэсгүүдийг соривжилт үүсэхээс сэргийлнэ.
- Өдөрт хамгийн багадаа хоёр цаг гадаа байх хэрэгтэй. Гарах боломжгүй бол өрөөгөө 15 минутаар олон удаа агааржуулах хэрэгтэй.