Цаг төлөвлөлт (time managment)
Цагийн менежментийг хэрэгжүүлэх 15 алхам
1. Хийх ёстой ажлаа бүгдийг нь жагсаан бич
Энэхүү жагсаалт нь танд хийх ёстой зүйлийг хэрхэн яаж хийх арга замаа олоход тусална. Бид бүхний маш том алдаа
бол санаж буй зүйлсээ тархиндаа хадгалж аль түрүүлж санаандаа орсноо хэрэгжүүлдэг явдал юм.
2. Хамгийн чухал ажлаа эхэнд нь гэх мэтээр эрэмблэ
Та хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг хугацаагаа төлөвлөх нь маш чухал юм. Ингэхдээ тухайн ажлыг ач холбогдлоор нь ABCD гэсэн ангилалд оруулж тодорхойлолт хийх нь үр дүнтэй байдаг.
3. Долоо хоногоор ажлаа төлөвлө
Долоо хоног бүрийн эхэнд хийх ажлаа сайтар төлөвлөхөд зориулж багахан цаг зориулж сур. Энэхүү багахан цаг нь танд агуу ихийг өгөх бөгөөд таны бүтээмжийг өсгөж, илүү чухал ажлуудыг цаг хугацаанд нь амжуулах боломжийг олгоно.
4. Тэмдэглэлийн дэвтэр байнга авч явах
Огт санаандгүй байх үед чинь амьдралыг чинь өөрчлөх алмаз шиг үнэтэй агуу санаа орж ирдэг гэдгийг байнга санаж яв. Жижиг дэвтэр өвөртөлж явснаар та олон зүйлийг өөрчилж чадна. Эсвэл та дуу бичлэгийн жижиг төхөөрөмж ашиглаж болно.
5. Үгүй гэж хэлж сурах
“Тийм” хүмүүс хэт их ачаалал авч, чухал биш ажлуудад ихэнх цагаа зарцуулдаг. Та “үгүй” гэж хэлж сурснаар өөрийн чухал гэж үзсэн ажлуудаа хэрэгжүүлэх боломж гарна.
6. Хийхийнхээ өмнө сайтар тунгаа
Та урьд өмнө нь за гэж хэлснийхээ төлөө харамсах явдал гарч байсан уу? Нэгэнт амласан бол та яах гэж ийм алхам хийвээ гэж харамсахынхаа оронд ажлын төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Учир нь энэхүү харамсал таны цагийг үргүй зарцуулах үндэс болно.
7. Өөрийгөө зогсолтгүй хөгжүүл
Өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж, шинэ зүйлд суралцах цаг гарга. Энэ нь таныг үнэ цэнэтэй болгож, албан тушаал ахих, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжийг олгоно.
8. Та юунд цагаа дэмий зарцуулдаг тухайгаа сайтар тунгаа
Энэ бол дэмий хоосон үрдэг цагаа үр ашигтай зүйлд зарцуулах маш зөв алхам юм. Та энэ талаар сайтар тунгааж үр ашиггүй зарцуулж буй үйлдлүүдээ жагсааж бичсэнээр тэдгээрээс татгалзаж чадна.
9. Цагийн менежментийг үр дүнтэй ашиглах
Цагийн менежментийг үр дүнтэй ашиглах нь танд хийх ёстой алхамуудыг хэрэгжүүлэхэд чинь тусалж, ажлыг чинь эрэмблүүлж, илүү сайнаар гүйцэтгэхэд чинь туслана.
10. Муу зуршлуудаа тогтоох
Таны цагийг хулгайлж, зорилгоос чинь хөндийрүүлж, амжилтаас чинь хойш татаж буй муу зуршлуудаа жагсааж бич. Дараа нь тэдгээрээс салах арга замыг нэг бүрчлэн төлөвлө.
11. Өөр бусдын өмнөөс бүү ажилла
Та бүсдийн өмнөөс ажиллаж “баатар” болохыг хүсдэг бол энэ нь сул тал юм. Та тэдний өмнөөс ажиллахын оронд хэрхэн, яаж хийхийг зааж сургах нь ирээдүйд ч таны цагийг хэмнэх болно. Та өөрийн төсөл, зорилгодоо анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг ойлго.
12. Өөрийн зорилго зорилтуудаа сайтар тодорхойл
Өөрийн зорилгодоо хүрэх арга замаа сайтар тодорхойлж, цаг хугацааг төлөвлө. Хүрэхээр зорьж буй зорилтуудаа жагсааж долоо хоног бүрээр төлөвлөх хэрэгтэй.
13. Хамгийн шилдэгийг хийх гэж цаг бүү алд
Зарим чухал биш зорилтуудыг хамгийн сайнаар хийхийг оролдох нь таны цагийг үрнэ.
14. Шаардлагагүй ажлаар өөрийгөө бүү бул
Та өөрийн ажлын жагсаалтаа хийхдээ сайтар тунгаагаарай өөрийгөө заавал булах биш ажлаар булж жагсаалтаа өргөжүүлэх хэрэггүй. Хамгийн чухал гэж үзсэн зүйлсээ л тэмдэглэх хэрэгтэй. Өдөр тутмын ажил өдөр тумынх л байдаг тул түүнийг жагсаалтдаа бичих нь зүйтэй биш юм.
15. “Бүтээмжийн хавх“-наас зайлсхийх
Шаардлагатай зүйлд л бүтээмж бий болго. Үр ашиггүй зүйлд цагаа, хүч чадлаа зориулахаас зайлсхийж сур. Та бүтээмж өндөртэй хүн байж болох ч шаардлагагүй олон алхамаас зайлсхий.