Шинэ он эхлэх бүрд хүмүүс хувь хувьдаа шинэ зорилго тавьдаг уламжлал байдаг. Биеийн жингээ хасах, гадаад хэл сурах, өдөр бүр гүйх гэх мэт.
Гэхдээ ихэнх нь биелж чаддаггүй. Судалгаанаас харахад шинэ оны эхний өдөр тавьсан зорилгын ихэнх нь тухайн оныхоо гуравдугаар сараас хэтрэхгүй унтардаг байна.
Тэгвэл зорилгоо хэрхэн амьд байлгаж, оны эцэст үр дүнд хүргэх нь олон хүчин зүйлээс хамаардаг.
Судлаач Кэти Милкмэний бичсэн “How to Change: The Science of Getting from Where You Are to Where You Want to Be” номд шинжлэх ухааны үндэслэлтэй дараах таван стратегийг зорилгодоо ашиглахыг зөвлөжээ.
Ерөнхийлөлгүй, нарийвчилж төлөвлөх
Жилийн зорилгоо биелүүлэхэд ерөнхий биш, нарийвчилсан төлөвлөгөө чухал гэнэ. Тухайлбал “ажлын өдөр бүр бясалгана” гэхийн оронд “ажлын өдөр бүр оффис дээрээ цайны цагаар бясалгана” гэж төлөвлөвөл илүү үр дүнтэй байдгийг судалгаа харуулсан байна.
Торгуулиар шийтгэх
Зорилгоо биелүүлж чадаагүйнхээ төлөө өөрийгөө торгох, шийтгэх нь маш үр дүнтэй арга болохыг судлаачид тогтоожээ.
Ядаж л ямар зорилго тавьснаа цөөн хэдэн хүнд мэдэгдэх хэрэгтэй. Тэгвэл зорилгодоо хүрдэггүй хүн гэсэн нэр зүүж, ичгүүртэй байдалд орж шийтгүүлнэ. Үүнийгээ санхүүгийн арга хэрэгслээр баталгаажуулбал бүр илүү үр дүнтэй. Тухайлбал найзтайгаа мөрийцөж болно. Оны эцэст зорилгодоо хүрээгүй бол мөнгө алдах нөхцөлтэй мөрийцөх нь маш том түлхэц болдог байна.
Зугаатай, таатай зүйл болгох
Зорилгодоо хүрэх замыг хүнд хэцүү шийтгэл, биеэ зовоох зүйл биш, харин таатай, зугаа таашаалтай зүйл болгон хувиргах.
Тухайлбал зөвхөн дасгал хийх үедээ дуртай телевизийн шоу, цувралаа үзэхээр зохион байгуулах. Зөвхөн суралцах, хичээллэх үедээ дуртай кофе, ундаагаа уух эрхийг өөртөө олгох гэх мэт.
Онцгой нөхцөлд алгасах боломж олгох
Зорилгоо хэтэрхий хатуу байлгах хэрэггүй. Хааяа алгасах, алдаа гаргах, ухрах боломжийг зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал орой болгоны 10:00 цагт орондоо орж хэвших зорилго тавьсан бол долоо хоногт нэгээс хоёр удаа хэтрүүлэх “онцгой” эрхийг өөртөө өгөх хэрэгтэй. Ийм ухралт нь цаашдаа улам шаргуу хичээхэд түлхэц болдгийг судлаачид тогтоосон байна.
Найзуудаасаа тус дэм авах
Өөрийнхөө тавьсантай ижил зорилгод хүрч чадсан танил, найз нөхдөөсөө зөвлөгөө авч, төлөвлөгөөндөө санааг нь тусгах бол маш сайн арга болохыг судлаачид зөвлөжээ. Бас хэн нэг найзтайгаа ижил зорилго тавиад хамтдаа зүтгэвэл илүү үр дүнтэйг тогтоосон байна.
Эцэст нь хэлэхэд шинэ оны эхний өдөр өнгөрчихсөн үед зорилго тавих нь хэдийнээ бүтэлгүйтсэн мэт сэтгэгдэл төрүүлж байж болох юм. Гэхдээ эхлэх өдөр хэзээ ч байж болохыг судлаач зөвлөжээ. Ирэх долоо хоног, ирэх сар, эсвэл бүр өөрийнхөө төрсөн өдрөөс, аль нэг сонгосон өдрөөс зорилгоо хэрэгжүүлж эхлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: CNN