Эрүүл биед саруул ухаан оршино. Манай мэдээллийн санд бүх төрлийн шүдний эмнэлэгүүдийн мэдээлэл шинэчлэгдээд байна.
Шүдний эмнэлэгүүдийн хаяг байршил, цагийн хуваарь, утасны дугаарын мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Хоол идсэний дараа гарын цэвэр хумсаар шүдний пааланг хусахад шаравтар зөөлөн юм наалддаг. Энэ бол шүдний өнгөр хэсэг юм. Энэхүү өнгөр байдаг бактериас болж шүд хорхойтдог бөгөөд үүнд чихэр, шоколад, жигнэмэг, ундаа, чихэртэй цай хамгийн ихээр нөлөөлдөг. Харин чихэрлэг зүйл их идсэнээр эргэж эрдэсжих хугацаа хангалтгүй болж, шүд цоорч эхэлдэг байна.
Эхлээд шүдний пааланд цоорхой цэг үүснэ.
Дараа нь уг цэг томорч цоорол үүсч, шүд өвчилж эхэлнэ.
Цоорсон шүднээс бактериуд цусаар дамжин бусад эрхтэнд тархах аюултай учраас эмчлүүлэх, эс бөгөөс авахуулах хэрэгтэй.
Буйлны үрэвслийн үүсэл
Хэрвээ шүдээ тогтмол угаахгүй бол шүд буйлны орчинд удаан хугацаанд бактери хуримтлагдсаар буйл руу гүн орж, буйл шүдний хооронд хөндий үүсгэдэг бөгөөд шүлсэн дэх эрдсийн үйлчлэлээр чулууждаг.
Буйл хөөж хавдаад хар хүрэн өнгөтэй болох, угаах үед цус гарах зэрэг байдал илэрдэг. Тэгээд л шүд сулрах буюу унаж эхэлдэг байна. Тиймээс шүдээ тогтмол угааж сурах нь чухал.
Шүд угаах дараалал
Ямар ч насны хүн өдөрт хоёр удаа буюу өглөө, оройд шүдээ угаах ёстой.
Шүдийг цэвэрлэхдээ хоол, хүнсний үлдэгдэл хуралддаг шүдний завсрыг дагуулан дээрээс доош нь угаана.
Мөн буйлаа сойзны зөөлөн үсээр үрж угаана.
Шүдээ угаахын өмнө болон угаасны дараа амаа хүйтэн бус бүлээн усаар зайлна.
Урьдчилан сэргийлэлт
Ямар ч үед хэт халуун, хүйтэн хүнсний зүйл идэхээс зайлсхий. Учир нь халуун, хүйтний дарамт шүдний пааланг гэмтээж, хагарахад хүргэнэ
Эрүүл бие, эрүүл шүдтэй байхыг хүсвэл жилд 2-3 удаа эмчид үзүүлж занш
Шүд хөгцөрч эхэлбэл шүдийг гэмтээхээс гадна ясны хальсыг шархлуулдаг. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмч арилгаж эмчилнэ.
Шүдээ өнгөлөг харагдуулъя гэвэл хоолны нунтаг давс болон сод тавьсан нойтон алчуураар буйлаа зөөлөн үрээд үзээрэй.