Хүн бүр л аз жаргалтай амьдрахын тулд, амжилт гаргахын тулд хичээж ажиллаж, сурч, хөдөлмөрлөж өдрийг хэрхэн ачаалалтай ч өнгөрүүлснээ дүгнэх завгүй л явдаг.
Хүмүүс бид аз жаргалтай амьдрахын тулд л ингэж өөртөө цаг гаргах завгүй байгаа хэдий ч энэ бүхэнд хүрэхэд эрүүл амьдралын хэв маяг хамгийн чухал бөгөөд түүнд биологийн цаг ямар их нөлөөтэйг тэр бүр мэддэггүй, анзаардаггүй байна.
Бидний биед биологийн цаг гэж байдаг бөгөөд түүний дагуу ажил амьдралаа зохицуулж хэвших хэрэгтэйг эрдэмтэд нотолсоор байна.
БИОЛОГИЙН ЦАГ
05:00 цаг:
Бөөр амарч, булчингууд суларч, бодисын солилцоо зогсон бие организм бүрэн амралтын байдалд байна.
06:00 цаг:
Дотоод сэрүүлэг ажилд орж эхэлнэ. Хүний тархи толгой амарч байсан ч бие сэрэхэд бэлтгэдэг бөгөөд биеэс хорт бодисоо гадагшлуулахад бэлтгэдэг үе тул энэ үед нь бүлээн ус уувал тохиромжтой үе.
07:00-08:00 цаг:
Дархлаажуулалтын цаг. Бага зэргийн халуун хүйтэн хоршсон шүршүүрт орж биеийн эсэргүүцлээ сайжруулахад тохиромжтой.
Мөн хоол боловсруулалтын үе тул Элэг, ходоод зэрэг эрхтнүүд цэвэрлэгээ хийж эхэлдэг. Хоногийн турш цугларсан муу бодисыг цэвэрлэнэ. Энэ үед өглөөний цайгаа уухад маш тохиромжтой ч спиртийн төрлийн ундаа болон хүнд тослог хоол идэж болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь элэгний ачаалал хэт ихэддэг байна.
09:00 цаг:
Зүрх бүрэн хүчээрээ ажиллана. Бие организм өвдөлтийг бага мэдэрнэ.
10:00 цаг:
Энэ үед хүний бие организмын ажил хийх чадвар оргилдоо хүрнэ. Энэ цагт ер бусын хэцүү асуудлаа шийдвэрлэхэд боломжийн шийдлүүд тархи толгойд орж ирнэ. Харин амралтын өдрүүд таарсан бол спортоор хичээллэхэд илүү тохиромжтой.
11:00 цаг:
Биологийн компьютер буюу тархи нь хүнд хэцүү асуудлыг бүгдийг шийдэхэд бэлэн байдалд байсаар л байна. Зүрх үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ямар ч ажлыг хийж чадах хэмжээнд очно. Ялангуяа фитнесс клубт очдог хүмүүс хүнд ачааллыг авч чадна. Мөн энэ үед хөнгөн амны зугаа идэхэд таны цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж өдрийн хоолны цаг хүртэл эрч хүчтэй байх болно.
12:00 цаг:
Хүний бие организм дотоод хүчээ дээд цэгтээ төвлөрүүлэн юу ч хийхэд бэлэн байна. Энэ сайхан цагийг утсаар ярьж, тамхи татан эсвэл хоол идэж өнгөрүүлэх нь туйлын буруу гэдгийг анхаараарай. Энэ бүхнийг нэг цагаар хойшлуулсан нь хавьгүй дээр аж.
13:00 цаг:
Амрах цаг. Дотоод эрч хүч буурч эхэлнэ. Хүний тархи толгойд хэрэгтэй бодисуудын хангамж багасна. Иймд өдрийн хоолоо энэ цагт тогтмол идэж хэвших хэрэгтэй байна.
14:00 цаг:
Ямарваа нэг зүйлд хариу үйлдэл хийхэд хүний тархины үйл ажиллагаа болон тамир тэнхээ доод төвшиндээ хүрсэн байх үе. Учир нь энэ үед хоол идсэний дараа цус толгойноос доошилж ходоод руу орсон байдаг. Тиймээс ажлаа хийж эхлэхээсээ өмнө биеэ сул тавих хэрэгтэй. 30 орчим минут унтахад хангалттай сэргэлт авна.
15:00 цаг:
Тархи толгой илт сэргэсэн байна. Дотоод мэдрэмж сайжирсан байна. Ажил хэргийн уулзалт хийхэд хамгийн таатай үе.
16:00 цаг:
Бие организм болон тархи толгойн уналтын үе. Гэвч удаан хугацааных биш. Энэ үед хөнгөн зууш идэж бага зэрэг амрах хэрэгтэй.
17:00 цаг:
Хүний энерги сэдэрдэг үе. Ажлын бүтээмж өндөр аливаа ажлыг хурдтай хийнэ. Спортоор хичээллэхэд тохиромжтой.
18:00 цаг:
Хүний тархины үйл ажиллагаа аажмаар буурч эхэлнэ. Бие организмдаа анхаарал тавь. Тархиа амраах хэрэгтэй болжээ.
19:00 цаг:
Харшил хөдлөн, толгой өвдөж, даралт ихэснэ. Бие ядарч суларсан байх үе тул оройн хоолоо энэ үед идэж өдрийн турш зарцуулсан энергиэ нөхөж, биеэ амраахад бэлдэх үе тул өөх тос ихтэй хүнд хоол идэлгүй хөнгөн шингэц сайтай хооллох хэрэгтэй.
20:00 цаг:
Эрч хүч доод хэмжээнд очсон байна. Гэвч удалгүй анхаарал төвлөрөн хөдөлгөөн хурдасч эхэлнэ.
21:00 цаг:
Олж авсан мэдээллээ батжуулах, аливаа зүйлийг цээжилж тогтоох үйлд хамгийн тохиромжтой үе. Унтахын өмнөхөн тархи толгойны үйл ажиллагаа хамгийн их сайжирдаг. Энэ үед ямар ч мэдээллийг тэр хэмжээгээр нь багтаах чадвартай болсон байна.
22:00 цаг:
Хүний биеийн цусанд энгийн үед 5-8 мянга байдаг цагаан биетүүд нь энэ үед 12 мянга орчим болдог. Энэ нь бие организмын хамгаалалтын үйл ажиллагаа ихэсч буйн дохио гэнэ. Хүний биеийн халуун буурч унтахад бэлэн болсон байна.
23:00 цаг:
Унтахаасаа өмнө орондоо сайн сайхан зүйлийн тухай бод. Хүний бие организм суларсан ч гэсэн эс болгонд сэргэх үйл ажиллагаа явагдаж байдаг гэдгийг анхаараарай.
24:00 цаг:
Энэ үед нойрсож байгаа хүний тархи ажиллан зүүд зүүдэлнэ. Өдрийн туршид хүлээж авсан мэдээллүүддээ хуваарилалт хийж байх үе.
01:00 цаг:
Энэ үед хүний нойр мэдрэмтгий цочмог болсон байна. Өвчинг мэдрэх мэдрэмж өндөр байна. Гэмтэж бэртээсэн хөл, өвчтэй шүд яг одоо л өвддөг цаг нь. Тиймээс тухай бүрт нь өвчнөө эмчилж байх хэрэгтэй.
02:00 цаг:
Бараг бүх эрхтнүүд амарч байна. Харин элэг ажилласаар л байгаа. Тиймээс хэрвээ та энэ үед сэрүүн байвал ямар нэг шингэх зүйл огт уух хэрэггүй.
03:00 цаг:
Хүний физиологийн уналтын үе. Артерийн даралт хамгийн доод хэмжээндээ хүрч, зүрхний цохилт болон амьсгаа үл мэдэгдэх төдий байдаг.
04:00 цаг:
Энэ үед хүний тархи хамгийн бага хэмжээний цусаар хангагдаж байдаг. Сэрэхэд бэлэн биш байна. Гэвч их соргог болсон байна. Бага боловч авиаг тархи хүлээн авбал дорхноо сэрдэг.