Маргааш / 2020.12.10/ Богд ламын Зулын 25-ны дүйчэн өдөр тохиох гэж байна. Энэ дүйчэн өдөр Монголчууд нийтээр зул өргөдөг ариун сайхан уламжлал тогтоод олон зууныг үдсэн билээ. Эрхэм сүсэгтэн та бүхнийг маргааш бие, хэл, сэтгэлээрээ буяны үйлд аль чадахаараа хичээгээрэй. Ялангуяа Богд ламын залбирал Мэгзэм-ээ уншиж, зулаа өргөж утга учир дүүрэн өнгөрүүлэхийг уриалаад энэхүү зул өргөх ёсны тухай нийтлэлийг хүргэж байна.
Бурхан шашинтан хүний үйлдвэл зохилтой олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх юм. Зулыг ард олны дунд өргөн дэлгэр, олон хэлбэрээр өргөж буяны чуулганыг хурааж ирсэн уламжлалт зан үйл, аман яриа, судар ном олон байх хийгээд шашин номын үүднээсээ олон сайхан билэгдлийг агуулдаг юм.
Монголчуудын хувьд зул өргөх зан үйл нь нүүдэлчин ахуйд зохицсон онцгой сайхан уламжлалтай бөгөөд тухайлбал өвлийн эхэн сарын шинийн хорин тавнаа тохиодог Богд Зонховын дүйчин болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд тос өөхөөр нь зул өргөж буянд шамддаг нь өнөө хүртэл уламжлагдан үлдсэн байна. Мөн энэ ба хойт насны буяны тухайтад хийгээд өөд бологсдын буянд зориулах зэргээр зулыг өргөдөг.
Бурханы шашин дэлгэрсэн Солонгос, Хятад, Тайван зэрэг орноо зулыг өөр өөрийн онцлог заншилтай өргөдөг ч бурхан багшийн дүйчэн зэрэг онцгой тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан гэрэлт зул барин жагсах хийгээд тэнгэрт хөөргөдөг зул зэргийг ихэд өргөдөг байна.
1. Зул өргөх сэдэл
Ертөнц хийгээд Ертөнцөөс хэтийдсэн амар амгаланг хүсэгч нугуудын горилыг хангагч зүйл нь гагцхүү чухаг дээд гуравтай барилдсан буяны үйл юм. Энэ тухай "Газрын зүрхэн арван хүрд" сударт "Ертөнц дахины олон амьтны амгалан жаргалан бүхэн чухаг дээд гурвыг тахиснаас гарах хийгээд тийм учраас амгалан жаргалантай амьдрахыг хүсвээс чухаг дээд гурвыг тахихыг насад хичээгтүн" хэмээжээ. Бурхан шүтээнд тахил өргөх олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх ёс болой. Богд багш амгаланг хүсэгч хүмүүн нугуудын горлыг нь харгалзан гурван төвшинд хуваасан лугаа аливаа амгалан гарах үйл нь урьд одогдох хүмүүсийн зоригдол бүхий сэдлээс хамааран хэмжээнд одох мэт ажээ. Тиймээс зул өргөх үйлийн урьд одох сэдэл ямар мэт байх талаар юун түрүүнд мэдэх хэрэгтэй.
Зулыг өргөснөөр чуулганыг төгсгөх хийгээд адистид түргэн орших ба шүтэн барилдлагын үүд ялгамжтай зэрэг тус эрдмийг нь санан өргөх ба зовлон бүхнийг гаргагч харанхуй мунхаг бүгдийг таслан, хоцроолгүй дарж сайнаар ажирсны оюун билгийг эх болсон хамаг амьтдын тусын тулд олох болтугай хэмээх сэдлийг төрүүлнэ.
2. Зулыг өргөх бэлтгэл
Зул өргөхөд ашиглагдах тос нь өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу үрийн тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал гэжээ. Зулыг бүтээхдээ өөрийгөө ариун цэвэр талаас бэлдэх хийгээд зул өргөхөд хэрэглэгдэх зүйлсийг ч мөн аль болох цэвэр хир халдаалгүй гүйцэтгэх ёстой ажээ. Хэрвээ зул өргөх бэлтгэл ажлыг дэс дараалчилваас:
1. Гараа угаах, амны хаалт зүүж болно. (зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх хэрэгтэй)
2. Алт, мөнгө, зэс, гууль зэрэг аль байгаа цөгцийг маш сайхан арчиж цэвэрлэнэ.
3. Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. Жич: "УМ А ХУМ" хэмээх тарнийг сэтгэлдээ урин хялгас шиг нарийн өвс эсвэл алт, мөнгөн утас хийгээд хялгана зэргийг дагуулан нар зөв орооно. Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадаг, хэт хатуу нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна.
4. Ороон имэрсэн голоо цөгцний голд шигтгэн тосоо цутгана. Цөгцөнд тос
цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгарах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас доош 2 мм хэмжээтэй хийнэ.
5. Зулыг салхи цохихгүй, нам дор газар бус байрлалд, бурхан номын өмнө өргөвөл зохимжтой.
3. Зулыг өргөх
Зул өргөх үедээ унших ерөөл нь: "Тахилын зул өргөх судар"-т:
Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр
Эрхэм билгүүний зулыг түргэн олоод
Эх болсон хамаг амьтан бүгдийн
Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай.
Тосон далай машид хуйларсны дунд
Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр
Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд
Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай.
Ум намо вага вадо базар сара брамадани дата гадая архади, Самъяа сам
буддаяа дадъяата ум базар базар маха базар маха бидъяа базар маха боди зидда базар, маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишо дана базар суха". хэмээн урин уншаад өргөнө.
4. Зулаа өргөсний дараагар буяныг зориулах
Хүссэн хүсэл шидийг бүтээхүйд харшлах нөхцөл хилэнц түйтгэрийг цэвэрлэх хийгээд зохилдох нөхцөл буяныг хураахын аньсыг хураасан долоон гишүүнийг дэлгэрэнгүй, хураангуй алин зохистойгоор өргөх хэрэгтэй.
Үүнийг хураангуйлан үйлдвэл:
1. Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс мөргөе.
2. Бодьтой бэлтгэсэн хийгээд сэтгэлээр хувилгасан тахилыг хоцроолгүй өргөе.
3. Тэргүүлшгүйгээс хураасан хилэнц унал бүгдийг наманчилъя
4. Төрөлхтөн хутагтын буян нугууд дор даган баясъя
5. Орчлон хоосрохыг хүртэл сайтар оршин
6. Амьтны тусын тулд номын хүрдийг эргүүлэхүйг сануулъя.
7. Өөр хийгээд бусдын үйлдсэн буяныг их бодь дор зориулъя хэмээхээр долоон гишүүнийг өргө.
Зул өргөсөн буянаар хамаг амьтадын мунхагийн харанхуй ариусаад, бэлгэ, билгийн үзэгдэл дэлгэрэх болтугай хэмээн хүссэн хэргийн залбирлыг талбин, "Ерөөлийн хаан" тэргүүтнээр тамгалж үйлд хэмээжээ.
Жич: "Дэмчогийн язгуур Дандарын хоёрдугаар бүлэгт" хэрэв шид бүтээлийг хүсвээс 100 зул өргөн үйлд хэмээсэн хийгээд ялангуяа эм үндэсний үед догшин дагинисын егүзэрт шүтэж их амгалан гэрэл гийгүүлэх билиг татагчид зул өргөсний тус эрдэм нэн их болох ёсыг ч номложээ.
Мөн 1000 зул өргөх ба сайхан үнэргүй ч гэсэн 1000 цэцэг буюу удвал цэцэг 1000-ыг өргөх ба бурханы ринсэрэл буй суварга хийгээд бурханы лагшинд тахиж үйлдсэн бүгд Майдар бурхан ном номлох цагт түүний дэргэд номын дээдээс асар гэтлэхийн үрийг олох ба үзэх болой хэмээжээ.
Зул өргөсний тус эрдэм
Зул өргөхийн тус эрдмийг Бурхан багш бээр олонтоо айлдсан байдаг байна. Тухайлбал "Хутагт Зулын өргөл хэмээх судар"-т "Шаарийн хөвгүүн ээ! Зулын өргөл нэгэн өчүүхнийг өргөснөөс илт бүтсэн тэр буяны цогцын тийн боловсролыг: Түүнчлэн ирсэн дайныг дарсан Үнэхээр туулсан Бурханаас бусад Хурмаст, Эсрүн тэргүүтэн ертөнцийн тэнгэр хийгээд шармана, бярман сэлт хамаг төрөлхтөн бээр үзэж үл чадмуй" хэмээсэн ба "Шаарийн хөвгүүн ээ! Зулын өргөл түүгээр буяны цогц хэдий чинээ цаглашгүй тоолшгүй огоот эдлэхийн тул тэр утгыг түүнчлэн ирсэн бээр айлдмуй" хэмээсэн хийгээд "Шаарийн хөвгүүн ээ! Бас бус Түүнчлэн ирсний суваргад зулын өргөл өргөгч тэр үхэхийн цагт дөрвөн гэгээнийг олох бөгөөд аль дөрөв хэмээвээс: Өмнө нь нарны хот мандал ургахыг үзэх ба өмнө нь сарны хот мандал ургахыг үзэх, тэнгэрийн нөхөд оршсоныг үзэх хийгээд бурхныг үзэх болмуй" хэмээхийг хүртэл Зул өргөсний тийн боловсрол ийм бөгөөд: "...Үхэхийн цагт санал дурдал үл доройтмуй. Түүний хүчээр гэгээрэх болно. Урьд үзээгүй сайхан дүрсүүдийг үзнэ. Тэр үхэн егүүтэж өндөр язгуурт магад одох бөгөөд тэнгэрийн суудалд түүний бие суухыг мэд" хэмээсэн ба "Шаарийн хөвгүүн ээ! Зул өргөснөөр тэр мэт тийн боловсрол цаглашгүйг огоот эдлэх мөн болой" хэмээсэн бөгөөд шар тосоор ч барахгүй дилийн зул түүн лүгээ адил дээд" болмуй. Мөн түүнээс "Дилийн зулыг уламжлан бариад номын зулыг уламжлан барих болой. Зул өргөсний буяны үндэс түүгээр цаглашгүй найман чуулганыг олмуй" хэмээн түүнд тус эрдэм олныг номловч зүйрлэх төдий болой.
Бас бус үйлийг тийн ялгагч судраас "Зул өргөсний тус эрдэм арав бөгөөд аль арав хэмээвээс:
* Ертөнцөд зул мэт болно
* Асар ариун махан нүд олно
* Асар ариун тэнгэрийн нүдийг олно
* Буян нүгэлүүдийн номыг мэдэх болно
* Үл мэдсэн ба мунхагийн харанхуй арилна.
* Билэг ухаан төгөлдөр болно.
* Тэр орчлонд зорчих цагт мунхагт үл оршино.
* Эд таваар арвижна.
* Өндөр язгуурт төрнө.
* Түргэнээ илт туулсан бурхан болно" хэмээсэн байна.
Зулын гэрлээр шинжихүй
Зулын гол гэрэл нь:
• Айлзан шатваас, ариун урт наслах, сайн нэр нэмнэ.
• Мухар моголцог цагаан шатваас, ариун урт наслах
• Мухар цагаан цэцэг мэт шатваас, нас буян тогтох
• Үзүүр цагаан, хязгаар улаан шатваас, сүсэг бишрэл дэлгэрэх
• Дөл нь хоёр үзүүүртэй шатваас, хүсэл бүтнэ.
• Гэрэлгүй, их утаатай, жалав жалав гэж шатваас, буртаг хилэнц, дээрэм болох
• Шаржигнаж шатваас, дайсан ад өдөж, эд ховор хомс болох
• Гэрэлгүй тасархай шатваас, дайсан үтэр ирэх
• Гэрэлгүй эхний үзүүр мэт хэлбэртэй шатаж, хар үнс их болбоос, өвчнөөр хүн үхэх, амин ахар болох
• Гялав гялав гэж шатваас, сэтгэл санаагаар зовох, хүн гэнэт үхэх вий гэсэн нь
буй.
• Учиргүй дүрэлзэн бөхвөөс үхэл, гай гамшиг учрах
• Гол нь цэцэглэж, удаан бадарваас эзэндээ ээлтэй.
• Үүр цайтал бадарваас, таван өдөр баярлах
• Цэцэг нь гадагшаа зүглэвээс, их хүнээс бичиг захиа ирэх
• Долоо хоногийн турш энэ лугаа нэгэн адил асваас ноёд түшмэдэд зэрэг хэргэм, эгэл иргэдэд буян хишиг нэмэх
• Дөл нь хоёр хагаран асваас, их баяр хөөр болох, хэргэм зэрэг нэмэх
• Цэцэг нь эрчлэн унтарваас, гэрийн эзэн хол юманд явах
• Цэцэг нь буурцаглаж байвал, архи дарс болон манлай бүхэн үл тасрах
• Цэцэг нь олон давхарлан асваас, зэрэг дэвших
• Цэцэг нь өндөр байвал, алс холоос анир чимээ сонсох зэргээр шинждэг.
Эрт дээр үеэс монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба мөн сар бүрийн шинийн 8,15,30нд 1.3.7.21. 108- аар зул өргөх, ялангуяа нөхцөгсдийн хойтын буяныг арвижуулахын тухайд зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж иржээ. Зул өргөхтэй холбоотой зарим нарийн уламжлал бүдгэрэн буй энэ үед энэхүү сайхан уламжлалыг хадгалан дэлгэрүүлэх нь бидний үүрэг билээ.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Гандантэгчэнлин хийд