Ууланд алхахын №1 давуу тал нь цэвэр агаар. Бид тодорхой түвшнээс /1700м-ээс дээш, бид 1300-1400м өндөрт амьдарч байгаа/ дээш гарч байж цэвэр агаар амьсгалдаг. Харин ууланд алхсанаар амьдарч байгаа орчноосоо тодорхой хэмжээнд дээш гардаг учраас цэвэр агаараар амьсгалж чаддаг гэж ойлгож болно. Түүнчлэн бусад спортын төрлөөс ялгагдах том давуу тал нь ууланд алхсанаар хүний биеийн булчингийн 90% нь тогтмол ажилладаг. Дийлэнх спортын төрөл нь нэг төрлийн хөдөлгөөнийг олон дахин хийдэг бол ууланд алхах үед бүх төрлийн хөдөлгөөнийг хийдэг. Тиймдээ ч хүний биеийн бүх булчинг зэрэг ажиллуулж чаддаг байна. Жишээ нь, тэгш бус гадаргуун дээр алхах, тэнцвэрээ олохын тулд биеийн дээд хэсгийн булчин ажиллах, авирах, уулнаас буухдаа зарим тохиолдолд гүйх, үсрэх гэх мэтээр маш олон төрлийн дасгалыг ууланд алхаж буй хүн өөрийн мэдэлгүй хийдэг.
Их хотын завгүй амьдралтай хүмүүс жилийн 4 улиралд нийслэл хотынхоо ойролцоо байх уул, хайрхан руу их алхдаг болсон. Үүнийг уншиж буй та ч гэсэн нэг биш удаа Богд ууланд алхаж байсан гэдэгт итгэлтэй байна.
Өвөл ууланд алхах гэж байгаа бол хамгийн түрүүнд гутлаа зөв сонгох хэрэгтэй. Тодруулбал, шагайны хамгаалалттай цэвэр арьсан гутал өмсөөрэй. Үстэй, дотортой уулын гутал гэж байдаггүй. Арьсан гутал өмсөж байгаа юм чинь гээд хэт зузаан оймс өмсөх шаардлагагүй. Учир нь алхах үед үргэлж хөдөлгөөнтэй байдаг тул хөл дулаан байна. Мэдээж хөдөлгөөнгүй удаан зогсвол даарна. Бүх зүйл 2 талтай тул арьсан гутал өвөл ууланд алхахад маш тохиромжтой хэдий ч бага зэрэг хүнд байдаг. Гэхдээ хөлөө дулаахан байлгая гэвэл арьсан гутал сонгоорой. 4000м-н өндөрт өмсдөг гутлыг Монголын өвлийн ид хүйтэнд ууланд алхахдаа өмсөж болно. Түүнчлэн уулын гутал сонгохдоо нэг размер томыг аваарай. Учир нь ямар ч зүйл халхаараа байгаа хэмжээнээсээ үл ялиг тэлдэг. Хүний хөл ч ялгаагүй адилхан. Тиймээс уг зайны орон зайг гутландаа үлдээх хэрэгтэй.
Өвлийн уулын алхалтанд “Байцаа” шиг хувцаслах нь хамгийн тохиромжтой. Тодруулбал, олон давхар нимгэн хувцас өмсөөрэй. Учир нь хэрвээ халууцвал нэг хувцсаа тайлчихна, даарвал бүгдийг нь өмсчихнө. Байцаа шиг хувцаслахдаа багадаа 3 давхар хувцас өмсөөрэй. Нимгэн цамц – задгай энгэртэй цамц – куртка гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой. Ингэснээр таныг хөлрөхөөс бүрэн сэргийлж чадна. Хөлрөхөөр таны дотуураа өмссөн хувцас норж, эргээд өөрийг тань жиндүүлж дааруулна. Халууцвал хувцсаа тайлхаасаа битгий залхуураарай. Залхуурснаас болж хөлрөн дээрх таагүй нөхцөл байдалд орох эрсдэлтэй. Зарим хүмүүс хөлстэй биеэ салхинд гаргаад хатгаа болно гэж боддог. Нэгэнт гадаах агаараар амьсгалсан үед хөлс гарсан ч хатгаа болдоггүй. Харин дотор хөдөлгөөнгүй байж байгаад халууцсан хөлс хатгаа болдог юм шүү. Тиймээс хөлс тань гарах гээд байвал хувцсаа нимгэлэхээс битгий айгаарай. Харин куртканы хувьд ууланд алхахдаа маш зузаан, бөндийсөн куртка тохиромжгүй. Харин Gore-tex технологи бүхий хэт зузаан биш куртка сонгох нь тохиромжтой. Эдгээр зөвлөгөөг ууланд алхах дуртай мэргэжлийн бус хүмүүст зориулж буйг сануулъя. Gore-tex технологи гэдэг нь гаднаас салхи нэвтрүүлдэггүй, дотроос хөлсийг гадагшлуулах үүрэгтэй байдаг.
Өмдний хувьд 35-с дээш насны хүмүүс өвдгөөрөө дулаан алхахыг зөвлөж байна. Учир нь өвдөгний үеийг царцуу байхад нь хүчтэй, их хөдөлгөхөөр зөөлөн эд гэмтдэг. Эсрэгээрээ дулаан байлгаж байна гээд том, зузаан өвдгөвч зүүх нь тохиромжгүй. Учир нь яг өвдөг хэсгээрээ хөлөрчихдөг аюултай. Дотуур өмдний хувьд амьсгалдаг материалтай байвал хамгийн тохиромжтой. Гэхдээ ийм өмд ховор байдаг тул гадуураа өмсөх өмдөө технологитойг сонгоорой. Мөн өвдөгний хэсгээрээ дулааныг гадагшлуулдаггүй материалтай байвал илүү тохиромжтой. Сайн технологитой аливаа хувцас үнэтэй байдаг. Гэхдээ тэр хэмжээгээрээ тав тух, чанарыг танд мэдрүүлнэ. Дуураймал хувцаснууд нэг, хоёр цэвэрлэгээний дараа технологи нь арилчихдаг гэдгийг сануулъя.
Технологитой хувцсыг цэвэрлэхдээ тухайн хувцсасны угаах заавартай маш сайн танилцаарай. Уулын спортын ОУХ мастер Ж.Бямбасүрэнгийн хувьд уулны хувцсаа дандаа гараараа угаадаг бөгөөд өлгүүрт өлгөж хатаадаг. Хэзээ ч угаалгын машинд угааж болохгүй. Мөн мушгиж хатааж болохгүй. Ингэснээр технологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна. Өөрөөр хэлбэл, Gore-tex технологи нь мембрам бөгөөд агааржуулагчтай төстэй. Дотор талаасаа мембрам нь онгойж халуун агаарыг түлхэж гаргадаг бол гадна талаасаа хүйтэн агаар үлээх үед хааж нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй байдаг. Үүнийг угаалгын машинд эргүүлснээр технологи ажиллагаагүй болно. Зарим Gore-tex материалтай хувцсыг угаалгын машинд угаахыг зөвшөөрсөн байдаг.
Ууланд алхахдаа ихэнх хүмүүс малгай ороолт зүүх эсэхдээ эргэлздэг. Энэ талаар зөвлөхөд, хүзүүгээ хэт ороож, салхи оруулахгүй байх нь амархан халууцаж, хөлөргөдөг. Тиймээс хүзүүгээ зай завсаргүй ороох гэсний хэрэггүй. Харин нүүр даарах гээд байдаг тул нүүрний маск зүүгээрэй. Малгайны хувьд ноосон малгай ихэвчлэн өмсдөг бөгөөд энэ нь ууланд алхах үед тохиромжтой. Ноосон материал өөрөө амьсгалдаг, мөн сээтгэн байдаг тул агаар нэвтрүүлж орон зайг үүсгэдэг. Толгойгоороо дулаанаа их алддаг тул өвлийн улиралд дандаа малгай өмсөж байгаарай.
Таягны хувьд доор нь хийдэг тавгийг зөв сонгох хэрэгтэй. Цастай үед алхах гэж байгаа бол том таваг хийгээрэй. Учир нь жижиг таваг цасруу шигдэж ороод буцаж сугалах үед гарч ирэхгүй бэрхшээлтэй. Богд уулруу өвөл алхах үед том таваг хэрэггүй. Харин хүн цөөн очдог Асралт хайрхан гэх мэт уул хайрхан руу гарах гэж байгаа бол таягандаа том тавгийг нь сонгоорой. Таягны жижиг тавхайг дагтаршсан цас болон шавхайтай үед хэрэглэнэ. Резинэн зөөлөвч нь хатуу гадаргуун дээр зориулагдсан. Түүнчлэн өвөл Богд уулруу алхахад мөс их байдаг. Энэ үед гуталны хадаас хэрэглэх нь зүйтэй. Хадаас 2 төрөл бий. Өндөр уулын хадаас том шүдтэй байдаг бол энгийн үед жижиг шүдтэйг сонгоорой. Хөвсгөр цастай үед цасны ул хэрэглэнэ. Мөн өвлийн улиралд ууланд алхахад урт түрий зайлшгүй хэрэгтэй.
Өвлийн ууланд алхалтын хувцаслалтанд хамгийн ихээр анхаарах зүйл бол цаг агаартаа тохируулж хувцаслах явдал. Мөн аль болох хамгийн хөнгөнийг нь сонгоорой.
Бидний бэлдсэн хувцаслалтын талаарх зөвлөгөө ууланд алхах дуртай танд хэрэг болсон гэдэгт итгэлтэй байна. Ямар хувцас өмсөх хэрэгтэйгээ мэдсэн тул одоо худалдан авалтаа хийх л үлдлээ.

эх сурвалж: https://btf.mn/