Бурхан багшийн их дүйчин өдрүүд:
1. Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, таалал барьсан зуны эхэн сарын 15-ны их дүйчин өдөр:
Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр бурхан багш мэндэлсэн, мөн 35 сүүдэр зэрэгцсэн үеийн хөх морин жилийн зуны эхэн сарын 15-ны үүрээр ариусан гэгээрсэн бол 81 сүүдэр зооглосон цагаан луу жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр Саласүн хэмээх 2 үзүүр нь нийлж ургасан салаа модны хооронд тэргүүнээ умар зүг, лагшин биеийг баруун зүгт хандуулах байдлаар орчлонгийн мөнх бусыг шавь нарт үзүүлсэн.
2.Бурхан багш номын хүрд анх эргүүлсэн зуны адаг сарын шинийн 4 их дүйчин өдөр:
Бурхан багш зуны эхэн сарын 15-нд төгс гэгээрэл хүрсэн тэр өдрөөс хойш 49 хоногийн дараа буюу зуны адаг сарын шинийн 4-нд анхдугаар номын хүрдээ эргүүлж дөрвөн үнэний сургаалиа урьд эртийн ерөөл буянт таван шавьдаа эн тэргүүнд номлосон. Эдүгээ нас барагчийнхаа араас 49 хоног буян үйлддэг заншил үүнээс улбаатай хэмээдэг.
3. Бурхан багшийн тэнгэрийн орноос бууж ирсэн намрын адаг сарын 22-ны их дүйчин өдөр:
Бурхан багш 41 нас сүүдэр зооглох үедээ эхийн ачийг хариулахын тухайд тэнгэрт төрөл авсан эхийгээ гээрүүлэхийн тулд тэнгэррийн оронд ном номлож нэгэн зуныг өнгөрөөсөн бөгөөд Замбуутивийн шавь нар нь машид ихээр бурхан багшийг үгүйлсэн тул гошир зандан модоор бурхан багшийн дүрийг бүтээж тахиж байсан хэмээдэг. Бурхан багш тэнгэрийн орноос намрын адаг сарын шинийн 22-нд заларч ирэхдээ алтан шатаар буун эр, эм олон тэнгэрээр хүрээлүүлэн заларч ирсэн байна.
4. Бурхан багш рид хувилсан хаврын эхэн сарын шинийн 1-15-ны өдрүүд тохиох их дүйчин өдөр
Бурхан багш 57 нас сүүдэртэйдээ тэрсүүдтэй багш нартай ирд хувилгаанаар тэмцэлдэж хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл лагшингаасаа таван өнгийн гэрэл цацруулах, их гал, ус гаргах зэрэг эрдэм чадал үзүүлж тэрсүүдийн багш нарыг номоор номхоруулсан өдөр. Эл дүйчин өдрүүдэд үйлдсэн нэг буян түм, бум, сая, живаа, дүнчүүр тонд хүрч үржиж арвидахыг сударт зарлигласан тул бие, хэл, сэтгэлийн буянд сайтар шамдагтун.