Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд толгойн өвчин болдог асуудлуудын нэг нь яахын аргагүй хэрхэн хүмүүсээ зөв удирдаж, тогтвортой, үр бүтээмжтэй ажиллуулах вэ гэдэг юм. Энэ нь хэрхэн зөв хүнийг сонгох, хэрхэн сургах, хэрхэн урамшуулах, хэрхэн удирдах гээд л өргөн цар хүрээтэй сэдэв тул юуны түрүүнд хэрхэн удирдах вэ буюу удирдагч таны арга барилын талаар хэлэлцье. Түүхэн лидерүүдийн удирдах арга барилыг судалж дараах төрлүүдэд ангилсан байдаг. Эдгээр арга барилууд бүгд өөр өөрийн давуу болон сул талуудтай.
Энэ нь удирдагч төвтэй арга барил буюу хэн, юуг, хэзээ, хэрхэн хийх зааварчилгааг удирдагч өгч, деталь бүрд оролцож, ажилчид нь зөвхөн үүрэг даалгаврыг даган биелүүлэх арга барил юм. Үүний давуу тал нь бүх зүйл тодорхой тул шийдвэр гаргалт, ажлын процесс маш хурдан явагдахын зэрэгцээ бусад удирдах арга барилтай харьцуулахад ур чадвар муутай ажилтныг маш хурдан олж таних боломжийг бүрдүүлдэг. Бага зэрэг алдаанаас л маш их хохирол амсах төрлийн бизнест энэ төрлийн арга барил магадгүй хяналтыг нэмэгдүүлэх, хамгийн тохиромжтой нь байж болох юм. Гэвч энэ арга барил нь ур чадвар өндөртэй ажилтныг амархан залхаахын зэрэгцээ шинэ санаа, бүтээлч уур амьсгалыг үгүй хийдэг. Өндөр ур чадвартай ажилтнууд үйлдэл бүрээ заалгаж, хянуулахаас илүүтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх, шинэ санал, арга барил нэвтрүүлэх хүсэл сонирхолтой байдаг.
Энэ нь ажлын аливаа шийдвэр, үйл явцад ажилтан бүрийн санал санаачилгыг сонсож, харгалзан үзэх арга барил юм. Ингэснээр хүн бүрийг идэвхтэй өөрийн санал бодлоо илэрхийлэх, шинэ санаачилга гаргах, бүтээлч байхыг шаардаж, ажилтны оролцоог нэмэгдүүлдэг. Олон хүний идэвх санаачилгатай байдлаас таны бизнесийг дараагийн шатанд хүргэх гайхалтай санаа гарах боломжтой хэдий ч энэ төрлийн арга барил нь удирдагчаас ихээхэн ур чадвар шаарддаг. Жишээлбэл хүн болгон санал бодлоо хэлж, хэрэгжүүлэх явцад тодорхойгүй эсвэл давхардсан үүрэг роль бий болно, хүмүүсийн санал зөрөлдөж баг хоорондын уур амьсгал тавгүйтнэ, зарим хүнийг хэт дэмжиж, заримыг нь дэмжихгүй байна зэргээр ажил хэргийг хувьдаа хүлээн авна гэх зэргээр ажилтнуудын сэтгэл ханамж буурах төрөл бүрийн асуудал урган гарч ирж, удирдагч танд түүнийг зохицуулах хэрэг гарна. Үүнээс гадна демократ удирдагч бие даан яаралтай шийдвэр гаргах хэрэг гарахад хэрхэхээ үл мэдэн тулгамдах шинжтэй байдаг буюу багийнхаа үзэл бодлыг сонсдогтоо хэт дасчихсан байдаг.
Энэ төрлийн удирдагчид зөвхөн ямар үр дүн хүлээж байгаагаа л хэлдэг. Хэн, юуг, хэзээ, хэрхэн зэрэг нарийн детальд огтхон ч оролцдоггүй. Өндөр ур чадвартай хамт олноос бүрдсэн багийн хувьд энэ бол төгс арга барил юм. Тэдний хувьд зорилго нь тодорхой байхад түүний төлөө ухаанаа уралдуулж, бүх хүчээ дайчлан, хэн нэгний заавар зөвлөгөөгүйгээр өөрсдийн арга барил, санал санаачилгаар ажиллахдаа дуртай, сэтгэл хангалуун байдаг. Гэвч бодит байдал дээр 100% өндөр ур чадвартай баг бүрдсэн байх нь ховор тул асуудлууд үүсэж эхэлдэг. Жишээлбэл тодорхой заасан менежментийн бүтэц байхгүй тул алдаа гарахад хариуцах эзэн тодорхойгүй байдаг. Удирдагч хүн нэг бүртэй тулж харьцдаггүй тул бүтээмж, потенциал өндөртэй ажилтнаа дараагийн түвшинд сургаж, сайжруулах боломжийг алдахын зэрэгцээ бүтээмж муутай ажилтныг олж таньдаггүй.
Энэ төрлийн удирдагч нарт компанийнх нь хэдэн жилийн дараа хүрэх зорилго зорилт, амжилт бүтээл нь нүднийх нь өмнө тод зурагдсан байдаг. Мөрөөдлөөр жигүүрлэсэн гэмээр тэд энэхүү тэмүүлэлтэй байдлаараа хамт олноо байлдан дагуулдаг. Ажилтнууддаа ямар гайхалтай зүйлийн төлөө ажиллаж байгаагаа байнга сануулж, хүн нэг бүрийн оролцоо түүнд хүрэхэд ямар чухал болохыг сануулж, тэднийг мотивацжуулахдаа маш сайн байдаг. Гэвч эдгээр удирдагчдын сул тал нь тэд мөрөөдөл тэмүүлэлдээ хэт автаж, одоогоор болоод байгаа бодит асуудалтай нүүр тулж, шийдэл олохдоо тааруу байдаг. Компанид хэтийн зорилго зорилт чухал ч яг одоогийн бодит бүтээмждээ ч мөн эн тэнцүү анхаарах шаардлагатайг энэ төрлийн удирдагчид ойлгох хэрэгтэй болдог.
Харилцааг эрхэмлэгч лидерүүд ажилтнуудынхаа сэтгэл хангалуун, сайн сайхан байдалд гол анхаарлаа хандуулдаг. Энэ нь хамт олны уур амьсгалыг эерэг, дулаан байлгаж, найрсаг орчинг бүрдүүлдэг. Гэвч харилцаа, эмоцийг ажил хэргээс дээгүүр тавьсан энэхүү байдал нь асуудалтай нүүр тулахыг хэцүү болгодог. Магтаал, сайшаалаар дүүрэн байх сайхан ч энэ нь илүү сайжрах боломжийг үгүй хийхээс гадна хүн болгоныг сайшаагаад байх нь шагнах урамшуулах, цалин нэмэх зэрэгт тодорхойгүй байдлыг үүсгэдэг. Ямар нэг зүйл буруугаар эргэх, эсвэл үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгцээ шаардлага бий болоход харилцааг эрхэмлэсэн лидерүүд шүүмжлэл, сөрөг сэтгэгдлийг ил тод илэрхийлэхээс зайлсхийдэг нь энэ арга барилын сул тал болдог.
Харин та өөрийгөө аль төрлийн лидер гэж бодож байна? Өөрийгөө дүгнэн, сул болон давуу талуудаа анзаараарай. Эдгээрт арга барилуудад зөв, буруу гэж байхгүй бөгөөд тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой арга барилыг баримтлахыг эрмэлзэж, алтан дунджийг олох нь удирдагч таны амжилтын түлхүүр болох юм.
АВТОКРАТ АРГА БАРИЛ

ДЕМОКРАТ АРГА БАРИЛ

ЗӨНГӨӨР НЬ ОРХИХ АРГА БАРИЛ

ТЭМҮҮЛЭГЧ АРГА БАРИЛ
Энэ төрлийн удирдагч нарт компанийнх нь хэдэн жилийн дараа хүрэх зорилго зорилт, амжилт бүтээл нь нүднийх нь өмнө тод зурагдсан байдаг. Мөрөөдлөөр жигүүрлэсэн гэмээр тэд энэхүү тэмүүлэлтэй байдлаараа хамт олноо байлдан дагуулдаг. Ажилтнууддаа ямар гайхалтай зүйлийн төлөө ажиллаж байгаагаа байнга сануулж, хүн нэг бүрийн оролцоо түүнд хүрэхэд ямар чухал болохыг сануулж, тэднийг мотивацжуулахдаа маш сайн байдаг. Гэвч эдгээр удирдагчдын сул тал нь тэд мөрөөдөл тэмүүлэлдээ хэт автаж, одоогоор болоод байгаа бодит асуудалтай нүүр тулж, шийдэл олохдоо тааруу байдаг. Компанид хэтийн зорилго зорилт чухал ч яг одоогийн бодит бүтээмждээ ч мөн эн тэнцүү анхаарах шаардлагатайг энэ төрлийн удирдагчид ойлгох хэрэгтэй болдог.
ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭХ АРГА БАРИЛ