"Тань руу нүүж явна", "Хорвоод ганцхан ээждээ", "Үгүйлэн санана даа", " Эрхлэн жаргах бидэн хоёр", "Үнсье чамайгаа үнсье" зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн бүтээл туурвиж, урлаг утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Төрийн шагналт, СГЗ, зохиолч С.Оюун Сошиал тв-ын "SMARTBOOK ЗОЧНЫ ЦАГ" ярилцлага нэвтрүүлэгт оролцож сонирхолтой яриа өрнүүллээ. Зохиолч маань "ДОМОГТ ХҮРЭН ХАЛЗАН" номоо гаргаад байна..
Таны нутаг ус хаана вэ? Одоо хэдүүлээ амьдарч байна, ач гуч хэд болж байна? Энэ талаар ярилцлагаа эхэлье.
Би бол Булган аймгийн Могод сумын хүн. Манай Булган аймгийн Могод сум бол Бишрэлт Гүний Хошуу гэсэн нэртэй байсан. Бишрэлт гүн бол их нэртэй ноён. Баруун Унгеныг Оросын талд барьж өгсөн эх оронч ноёнтой байсан манай хошуу нь. Дараа нь Ардын хувьсгалын жилүүдэд Могод сум гэсэн нэртэй болсон. Манай сум бол их сайхан сум яагаад гэвэл айрагтай, найртай, нууртай, хунтай байгалийн их сайхан үзэсгэлэнт газартай бөгөөд хүмүүс нь их сайхан зантай манай нутгийнхан бол их урт насалдаг ер нь 90-с дээш насалдаг. Урт насалдаг шалтгаан нь агаар бөгөөд айраг их багаасаа уудаг ээжийнхээ гэдсэнд айраг ууж өссөн хүмүүс л байдаг. Энэ сайхан нутаг , энэ сайхан буян бидэнд үр өгөөжөө өгч байдаг гэж би боддог.
Одоо хэдүүлээ амьдарч байгаа вэ?
Охинтойгоо болон охины минь хүү байдаг. Охины минь хүү Хятдад Харген гэдэг хотод сургуульд сурч байгаа. Охинтойгоо ач, гуч олуулаа, хүүхдүүд минь 2, 2 хүүхдүүдтэй одоо гуч маань гарчихсан. Дээр үед бол ачаа үзсэн хүн буянтай хүн гэж үздэг байсан. Бидний үед бол бол хүмүүс сайхан урт наслаад гучаа, дөчөө үзэж байгаа хүмүүс байна. Одоо тэгээд арван хэдүүлээ бужигнаад л байж байнадаа.
Таны хүүхэд нас хаана өнгөрсөн вэ?
Би багадаа бол хөдөөний хүүхэд шиг өссөн. Өглөө босоод хурга ишгээ хариулаад, тугалаа туугаад л ээж аавдаа их тусалдаг. Миний санаанаас гардаггүй нэг юм уулан дээр суугаад салхинд ноолуурын хялгас түүгээд, 1-р зэргийн ноолуур тушаана гэдэг их чухал, тэрүүгээрээ мөнгө олдог. Тэр үед чинь нэгдэл гэж байгаагүй улсад ашиг өгнө гэж байсан. Тэр төлөвлөгөөг өгөх гэж их явдаг байсан. Эмээгээ дагаад л хурууд өвөртлөөд хонь хариулдаг хүүхэд байлаа. Багадаа мориор сургуульдаа явдаг, онц сурдаг хүүхэд байсан. Булган аймгийн онцчуудын анхдугаар зөвлөгөөнд мориор яваад, аймгийн төв дээр очоод аймгийн захиргаа биднийг их сайхан хүлээж авдаг. Бага насны минь гэрэлтэй дурсамжууд их байна.
Та яг ямар мэргэжилтэй хүн билээ?
Миний мэргэжил их эмч. Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд дэвшин ороод 9 жил суралцсан. Тэгээд Анагаах ухааны дээд сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн. Багш нар маань намайг аягүй сайн эмч болно гэж боддог байсан. 1971 онд төгсөөд, Эрүүлийг Хамгаалах Яамны Монгол телевизийн Эрүүл мэндийн нэвтрүүлэг хариуцсан редактороор томилсон. Телевизэд ажилаа эхэлж байсан, эмчээ бол хийгээгүй хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласаар байгаад тэтгэвэртээ суусан. Надад 2 сайхан диплом байна.
Юу таныг утга зохиол руу хөтлөсөн вэ?
Ном их уншдаг хүүхэд байсан. Өглөө их эрт босдог өглөө нар мандахыг харах дуртай мөрөөдөмтгий хүүхэд байсан. Ном их уншдаг байсан болохоор Нийслэлийн 16-р дунд сургуульд байхад утга зохиолын дугуйлан байдаг байсан тэр дугуйланд явдаг байсан. Миний багш Мандахсан гэж монгол улсын гавьяат багш байсан. Хүний амьдралд багш хүн их нөлөө болдог, зөв замруу болон өөрийнх нь сонирхолруу хөтөлдөг тэрийг нь дэмждэг эрдэмтэй сайн багш нар бид нарыг хүмүүжүүлж байсан. Утга зохиолын дугуйлангаар явсаар байгаад хэвлэл мэдээллийн газар очоод уран бүтээл хэвлэл мэдээллийн нэг хүн болоод явж байна.
Таны одоо хамгийн анх шимтэн уншиж байсан ном юу вэ?
Тэр үед чинь сонгодог зохиол их уншдаг байсан. Лодойдамба гуйа болон дэлхийн сонгодог номуудыг их уншдаг байсан. Тэр үед ном цөөхөн гардаг, гарсан кино, дуурь жүжгийг алгасахгүй үздэг байлаа. Ер нь бол уран бүтээлч хүн болоход уран бүтээлд шунан дурлаж, тэр дунд амьдарч байсан явдал их хэрэг болдог.
Таны нэг бүтээл бол Домогт хүрэн халзан роман. Та энэ романаа хэдий хугацаанд бичиж дуусгасан вэ? Хэзээ яг бичих санаагаа олсон вэ?
Би бол малчин ардын хүүхэд багадаа морь унаад малын хажууд өссөн хүүхэд. Тэгээд Чонон сүлд гэж чононы тухай мундаг роман гарлаашд. Тэр үед би бодож байсан бид чоно гэдэг амьтаныг хар багаасаа л мэднэ. Чоныг маш их мэддэг мөртлөө Чонон сүлд шиг хүний сэтгэлд хүрсэн дэлхийд танигдсан роман болсон. Би боддог юм монголчууд хүлэг морьдын тухай роман бичихгүй байгаам болдоо гээд. Анагаахад 9 жил хамт сурсан Лам гэж эмч надад өнгөрсөн жил Вьетнамаас гүйж ирсэн адуу бол манай адуу юм гэж хэлж байсан. Би чамайг зохиол бичдэг болохоор хэлье гэж бодоод хэлж байсан. Энэ романыг бичихэд их хэцүү байсан эмэгтэй хүн чинь адуу малнаас хол хүн, хурдны морь унаж байгаагүй, азаргыг хэдэн наснаас нь азарга тавьдагийг ч мэддэгүй байсан. Адуу судалдаг хүмүүстэй их уулзсан. Тэр вьетнамд 1958 онд нэгдлийн мал өгч байсан. 1958 он бол миний 4-р ангид байх цаг хугацаа юм, тэр цаг хугацаа бол миний сэтгэлд их тод байдаг. Ингээд бодит явдал, өөрийнхөө зохиолчийн уран сэтгэмжээ оруулаад, Вьетнамаас гүйсэн адуу хаагуур явахуу, Хятадын нутгаар явдаг юм бол замд нь ямар гол мөрөн байдагийн гээд нилээн их юм судалсандаа. Ном маань хэвлэлтэндээ гарсан. Хамгийн сайхан нь өчигдар Журамт хурд гээд хурдан морины уралдаан болоод бай шагналд нь миний номыг өгсөн. Олон сайхан уяачтай цуг миний ном хөдөө нутгийг зорьсонд би их баяртай байна.
Номоо хэр хугацаанд бичсэн вэ
6-7 сар бичсэндээ. Би ер нь өглөөгүүр голдуу бичдэг. Өглөө 4 цаг гэж босоод 10 цаг хүртэл идэвхитэй сайн суудагдаа. Ач гучаа харахын хажуугаар номоо бичсэн.
Таны “Тань руу нүүж явна” гэж кино бол үзэгчдийн сэтгэлд их хүрсэн кино. Энэ киног та яагаад бичих болсон вэ?
Ер нь зохиолчид бүх сэдвээ нутгаасаа олж авдаг. Манай нутагт Лхамжав гээд их сайхан хөгшин байлаа тэгээд хүү нь малын эмч байж байгаад мотоциклын ослоор нас барсан. Тэгээд хүүхэд өргөж авах гээд яваад байна гэж сонсоод энэ ер нь эхийн тухай кино болохоор юм байна гэж бодоод 1984 онд зохиолоо бичиж байсан. Киноны зохиолоо бичээд ногоон гэрлээр найруулагч нь сайхан хүлээж авсан Соёлын яамаар ороод энэ “нэг бол их хүн үздэг кино болно, үгүй бол хэн ч үзэхгүй кино болно” ямар ч байсан энэ киног баталья гээд баталж байсан. Сэдэв нь бол манай нутгийн хүн байгаа юм тэр хүний бодит амьдралаас санаа аваад бичсэн.
Таны нөгөө төрийн шагнал хүртсэн дуунууд руу орьёлдоо, Таны нөгөө сонингийн тасархай дээр бичиж байсан Харанга хамтлагийн “Үгүйлэн санана” дуугаа бичсэн вэ? Хэзээ Харанга хамтлаг таны шүлэг гэдгийг мэдсэн вэ?
1986 онд сонин дээр гарчиггүй шүлэг хэвлэгдэж байсан. Тэрийг Харанга хамтлагийнхан аваад дуу хийсэн. 2 жил дуулагдсаны дараа Харанга хамтлагийнхантай танилцаж байсан. Тэгээд одоо тэр өдрийн тэнгэр их буянтай тэнгэр юм байна гэж боддог. Энэ олон жилийн дараа төрийн шагнал болоод ирсэндээ.
Таны бас нэг дуу хорвоод ганцхан ээждээ дуу байгаа, энэ дууны бүтсэн түүх юу вэ?
Миний ээж залуудаа өөд болж байсан. Чинзориг алдартай хөгжмийн зохиолчийн ээж нь миний ээжийн үеийн хүн байсан. Бид 2 чинь нэг нутаг. Ээж нь миний ээжтэй нас чацуугаас гадна миний ээж дугуй төмөр хайрцганд улаан тамхи хийгээд ороож татдаг хүн байсан бөгөөд, Чинзоригийн ээж бас тэгэж татдаг харахаар надад их сайхан санагддаг байлаа. Тэгээд би дууны үг бичээд өгч байсан тэгээд дөрөв нугалаад энгэрийнхээ кармеруугаа хийж байсан. Би тэгээд бодож байсан за энэ нөхөр ч хаянадаа гээд. Тэгээд жилийн дараа нөгөө дуугаар чинь ая хийсэн, манайхан бүгд дуулж байгаа гэж байна. Тэгээд нөгөөх чинь гитардаад дуулж өгч байлаа. Их гоё дуу болсон байна. Тэр үед их нарийн радионд бичүүлье гэхээр Зохиолчдын хорооны яруу найргийн хэлтэс тамга дарж өгнө. Дараагаар нь хөгжмийн холбоо тамга дарснаар монголын радиод бичүүлэх эрхтэй болдог. Тэгээд би дууныхаа үгийг өгсөн үл ойшоогоод тамга дарж өгөөгүй. Тэгээд радиогоор явсаар байгаад олонд танигдаад тэгээд тамгаа даруулж байсан. Би хорвоод ганцхан ээждээ гэдэг тоглолт хийе гэж бодож явдаг. Энэ дуугаа олонд хүргэх дуучин хэрэгтэй байгаа.
Таны бодлоор сайн бүтээл гэж ямар бүтээлийг хэлэх вэ?
Сэтгэл шингэсэн бүтээл гэдэг бол сайн бүтээл гэнэ. Өөрөө цаанаас гараад ирсэн, сэтгэл нь шингэсэн яруу сайхан нь шингэсэн байх. Сэтгэлээ шингээсэн бүтээл л хамгийн их хүнд хүрдэгдээ.
Цаг хугацааг буцааж болдог бол, та хэдэн насандаа очиж, юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
Би бол 20 хэдэн настай боолмоор байна. Энэ цаг үеийн хүн болж. Бид нарын үе бол оюуны өмч эд нарыг мэддэггүй байсан. Энэ цаг үеийн л хүн баймаар байх шаардлагатай юм байна. Бид нарын амьдарч байсан тэр цаг үе бол их сайхан. Ургамал ногоо ихээрээ, цаг агаар сайхан, зун нь зун шиг өвөл нь өвөл шиг их сайхан цаг үе байсан. Бид нар тийм сайхан цаг үед л час улаан хацартай хүүхдүүд л гүйдэг байсан, тийм их халуун нар шардаг байсан. Хүн бүхэнд өөрийнх нь амьдарч байгаа цаг үе сайхан байдагдаа. Бид нар бас шинэ цаг үеийн залуучуудтай цуг хийж бүтээгээд явж байнадаа.
Төрийн соёрхолт хүртсэн эмэгтэйчүүд бол 3 байдаг. Та бол 3дахь нь тэндээс, Булганых 2 байдаг. Булганых бол анхдагч хүмүүс юмаадаа.
Яагаад ч юм тийм болсон байна. Яруу найргийн төрлөөр авсан хамгийн анхны эмэгтэй нь та боллоо гэж хүмүүс хэлдэг. Их сайхан хувь заяа энэ бүхнийг бодохоор ямар айхтар хүндлэл вэ гэж бодогддог.
Номынхоо тухай ярья. Та номоо бол 2019 онд гаргасан байгаа. Одоо яг хаагуур худалдаалагдаж байгаа вэ?
Оны эхэнд номоо гаргасан. Энэ ном маань бол малчин хүн хүлэг морь хоёрын харилцаа, хүн одоо өөрийнх нь эрдэмт сайхан хүлэгтээ ямар их ээнэгшин дасаж, хүлэгээ эзэн нь хайрлаж хүлэг нь эзнээ болон нутгаа санан гүйж ирж байна. Энэ бүх юм бол тэр үнэт зүйл байдаг юм байна монгол хүний хувьд. Өөрийнхөө нутаг орны байгалийг болон монголчуудад уламжлалт сайхан үнэт зүйлийг энэ номондоо үлдээх юмсан гэж хичээлээ. Энэ ном уншигчдын санаанд хүрэх байх гэж бодож байна. Интер ном болон Аз хур номын дэлгүүрт номоо аваачиж өгсөн байгаа. Хүмүүс сайхан хүлээж авч байна. Тэгээд хөдөөнийхөн бас сонирхож унших байх. Мөн адуу маланд хайртай хүн бүхэн сонирхон унших байх гэж бодож байна.
Лайвынхаа төгсгөлд хандаж хэлэх үг, залуу хүмүүст хандаад хэлэх үг юу байна вэ?
Энэ цаг үед бол монголчуудын үнэт өвийг авч үлдээсэй манай залуучууд ахмад үеээ хүндэлдэг байгаасай, уламжлалаа хадгалдаг байгаасай, тэр муухай юм бишээ. Тэгээд ном их уншаасай номноос их сайхан эерэг энерги хүмүүжил олж авдаг. Энэ цаг үеийн үзэж байгаа америкын алаан хадаантай кино эн тэр бол сайхан юм биш гэж боддог. Үзэх бол нэг хэрэг, өөртөө үнэт зүйлийг бий болгоноо гэдэг тэр хүний сэтгэлий асуудал. Хүмүүс бол өөртөө юуг үнэт зүйл болгох юугаа эрхэмлэх вэ яаж монголоороо байхуу ураан бүтээл ч гэсэн монголоо бичсэн монголоороо бичсэн уран бүтээлийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Хамаг сайхан юм монголд байгаа.
Ярилцсанд баярлалаа
НОМТОЙ ЗОЧИН ШУУД НЭВТРҮҮЛЭГ
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"SMARTBOOK" НЭВТРҮҮЛЭГ
ХОЛБОГДОХ УТАС: 9910-4189