Оюунлаг бүсгүй таны заавал унших ном бол "Тренди бүсгүй" яахын аргагүй мөн байна. Зохиолч Т.Гүлдаурен Сошиал "НОМТОЙ ЗОЧИН" ярилцлагын нэвтрүүлэгт оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.
Номынхоо талаар яриагаа эхэлье. Ном нь бэст силлер болсон байна. Нээлт нь хэзээ болсон вэ?
Номын нээлт 2020 оны 01 сарын 11-ний өдөр болсон. Ном худалдаалагдаж эхэлсэн өдөр бол 1 сарын 01-ний өдрөөс худалдаалж эхэлсэн ба ойролцоогоор худалдаалагдаж эхлээд 2 долоо хоног болсон байна.
Яагаад энэ номыг бичих болсон шалтгаан нь ер нь юу вэ?
Би өөрөө сайн уншигч олон ном уншдаг. Ер нь энэ "Тренди" гэдэг үг яагаад байгаа юм вэ? "Тренди" гэдэг үг маань толь бичиг дээр 2 утгатай байдаг. Нэг нь болохоор загварлаг утгыг илэрхийлдэг бол нөгөөх нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэсэн утгыг илэрхийлж байдаг. Бид нар цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд боловсрол, биеэ авч явж байгаа соёл, харилцаа хандлага, гэр бүлээ болон өөрийгөө хөгжүүлээд авч байгаа амьдралын тэнцвэрийн хувьд өргөн дэлгэрэнгүй номондоо дурьдсан байгаа.
Таны ном бусад хувь хүний хөгжлийн талаар номнуудаас юугаараа ялгаатай вэ?
За маш сайхан асуулт байна. Миний бичсэн тренди бүсгүй ном нь эмэгтэй хүн хөгжмөөр байдаг тэгээд яг юунаас эхлэхийн, тэрийг яаж цааш нь хөгжүүлж, хөгжүүлэх ямар төлөвлөгөө зорилго тавихын тэрийг тухайн алхам болон өөрийн туршлагын хамт оруулж өгснөөр онцлогтой.
Оюунлаг Тренди бүсгүй гэсэн клуб байгаа тэй. Нийт хэдэн гишүүнтэй, ямар үйл ажиллагаа явуулж байгаа болон ямар зорилгоор нээсэн вэ?
Ер нь би эмэгтэйчүүдийг сайхан байгаасай оюунлаг байгаасай, эмэгтэй хүн гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтсэн байгаасай гэж хүсдэг. Эмэгтэйчүүд гэдэг бол хүүхдүүдийнхээ ээж нь хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа учраас эх орны хөгжилд бид нарын оруулж байгаа хувь нэмэр их байгаа юм. Хувь эмэгтэй хүн өөрийгөө хөгжүүлж байвал сайхан. Тэгээд энэ үүднээс Оюунлаг Тренди бүсгүй гэсэн групп нээж байсан. Группын үйл ажиллагааны хүрээнд уулзалтуудыг хийдэг. Аль нэг номыг сонгоод номын хэлэлцүүлэг байдлаар, мөн 365 гэсэн лекц зохион байгуулж байсан.
Өглөөний хүн гээд өглөө 05 цаг босдог. Та одоо босоод 500 гаруй өдөр болсон зөв үү.
Тэгээд 05 цагт босьё гэсэн сэдэл 500 өдрийн өмнө "Өглөөний гайхамшиг" гэдэг номыг уншаад нээрэй би ч гэсэн 05 цагт босож үзье гэсэн сэдэл төрөөд. За тэгээд 500 өдрийн хувьд туршиж өглөө эрт босоод явна гэдэг бол тухайн хүнээс сахилга батыг шаарддаг, тууштай байдал өөрийгөө ялж байгаа байдлын шаарддаг. Ялангуяа өвлийн улиралд нээх сайхан дулаан хөнжилд унтаж байгаад өглөө 05 цагт сэрүүлэг дуугарангуут босно гэдэг бол тэр хүний дотор маш том мөрөөдөл, маш том зорилго зоригжуулалт байгаа учраас бид нар дулаан хөнжлөөсөө босдог юмаа. Тэрний цаана бас тууштай байдал, сахилга бат байдаг гэж боддог. Тэгээд энэ хугацаанд бол маш их өөрчлөлтүүд гарсан. Энэ өөрчлөлтүүдийг “Тренди бүсгүй” номондоо оруулж өгсөн байгаа. Манай бүсгүйчүүд унших байхаа, уншсан бүсгүйчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа, тэрэнд нь бас маш их баяртай байна. Миний номоо гаргасан зорилго бол нэг ч эмэгтэй хүнд багахан ч гэсэн өөрчлөлтийг авчраасай гэсэн чин хүсэл байсан. Ер нь бол олон ном уншиж байх явцад юу ажиглагддаг вэ гэхээр ном тэр чигээрэй бид нарын амьдралыг өөрчилдөггүй ч, тухайн номон дээр байгаа ганцхан өгүүлбэр таны зүрхэнд хүрч таныг өөрчилж болдог. Тэхдээ тренди бүсгүй номон дээр авах санаа маш их байгаа.
Ярилцсанд баярлалаа.
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189

НОМТОЙ ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГ БҮТЭН
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189