Даян дэлхийн тухай ирэх 40 жилийн таамаглал номын зохиолч, Тогтвортой хөгжлийн судлаач Доктор (Ph.D) Т.Бат-Эрдэнэ "НОМТОЙ ЗОЧИН" ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо:
Даян дэлхийн тухай ирэх 40 жилийн таамаглал номныхоо тухай та танилцуулвал.
Энэ 2052 гээд тоо хүмүүст их содон харагддаг. Энэ ном өөрөө маш их түүхтэй ном. Хүн төрөлхтний үүсэл хөгжлийг, үйлдвэрлэлийнх нь хөгжлийн талаас харвал өнөөдөр эдийн засгийн 4-дэхь хувьсгал гэж ярьж байна. Хүн төрөлхтний хамгийн их хохирол учирсан зүйл бол байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал алдагдсан явдал юм. Энэ ном нь 12 бүлгээс тогтсон, бүлэг болгон өнөөдрийн бидэнд тулгамдаж байгаа асуудлуудад ухаалгаар хандаж, хандлагаа өөрчлөхгүй бол хэцүү байдалд орно гэдгийг хэлж байгаа юм л даа.
Манай Монгол улсын ногоон хөгжил ямар түвшинд явж байгаа вэ?
Ногоон хөгжлийн бичиг баримтын биелэлтийг улс орон бүр 7 сард Нэгдсэн үндэсний байгууллагын өмнө тайлангаа өгдөг. Би энэ жилийн засгийн газраас гаргасан тайланг харсан. Зарим зүйлд бид нар хангалттай явж байгаа боловч, зарим зүйл дээр хангалтгүй байна.
Монгол улс эрчим хүчээр 100 хувь хангагдаж чадаж байгаа юу?
Эрчим хүч гэдэг бол тухайн улс орны хөгжлийн суурь юм. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ хэд хэдэн эх үүсврээс бүрдэж байна. Улс орнууд бодлогоо өөрчлөж малтмал түлшийн хэрэглээг аажмаар бууруулаад, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөе гэсэн зорилтыг тавьж байгаа. Мэдээжийн тийм амар биш ялангуяа Манайх шиг хөгжиж буй орны хувьд.
Агаарын бохирдлын талаар юу гэж боддог вэ?
Бид нар 600 тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шахмал нүүрс хэрэглээд, 1 тонн түүхий нүүрс оруулахгүй байгаа үйлдэл зоримог бөгөөд эхний зөв алхам. Үүний үр дүнд тодорхой хэмжээгээр буурсан. Агаарын бохидлыг бууруулах хамгийн нэгдүгээр зүйл бол миний бодлоор ядуурлыг бууруулах. Тийм учраас иргэдээ ажилтай орлоготой болгох болон өрхийн орлогыг хэрхэн өөдөө татах вэ гэдэг зорилгыг тавих хэрэгтэй.
Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?
Өөдрөгөөр харах юм бол биднийг ид шидтэй юм шиг ертөнцөд амьдрах ирээдүй хүлээж байна. Сөргөөр гутранги байдлаар харвал маш харанхуй, хүнд сорилт бидэнд тулгарч байна. Энэ 2 замын алийг нь сонгох вэ гэдэг сонгол бол өнөөдөр бидний амьдарч байгаа үе, бид хойч үедээ ямар ирээдүйг хүлээлгэн өгөх вэ гэдэг нь 21-р зуунд амьдарч байгаа биднээс шалтгаалж байгаа юм. Энэ дэлхий ертөнц бол ирээдүй хойч үеийнх. Залуучууд өөрсдөө хандлагаа өөрчилж байна. Жишээлбэл: гадаад хэл сурахгүй гэж эсэргүүцэж байгаа залуучууд алга, компьютер дээр ажиллахгүй гэж дургүйцэж байгаа залуу хүн алга. Угаасаа энэ нийгмийн хөгжил, хүн төрөлхтний хөгжлийн процесс нь шинээр гарч ирж байгаа залуу үеийхнийг тухайн орчныг өөрсдийнхөө хүслээр эмхэтгэн байгуулах сэдэл тархинд нь яг програмчлагдсан мэт байгаа юм. Залуучуудын сэтгэлгээ шал өөр болсон.
НОМТОЙ ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГ БҮТЭН

Хөтлөгч Ц.Халиун
НОМТОЙ ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГ БҮТЭН
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189