Дүү нартаа зориулж гарын авлага гаргаж тэрийгээ ном болгож бичсэн, Дайчин карьер стратеги номын зохиолч Э.Эрболд Сошиал НОМТОЙ ЗОЧИН-д оролцлоо.
Та номоо хэр удаан хугацаанд бичсэн бэ?
Номоо сүүлийн 5 жилийн хугацаанд бодож байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд номоо бичсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацааны туршлага, судалгаагаа нэгтгээд гаргасан байгаа. Анх Монголын нөхцөлд зорьсон зорилгодоо яаж хүрэх вэ, зорилгодоо хүрснээр сайхан амьдарч, санхүүгийн асуудалгүй, хэн нэгний карменд орохгүйгээр амьдрах боломж юу байна, гэдгийг хайж байгаад олсон байгаа. Дүү нартаа зориулаад гарын авлага бэлдсэн байж байгаад, дараа нь ном болгож гаргасан байгаа.
Карьер, стратеги гэдэг юу вэ?
Карьер, стратеги гэдэг бол энгийнээр ойлговол, 18наснаас, 65 насанд тэтгэвэрт гарах энэ хугацаанд ямар зүйлд хүрэх вэ, гэдэг зүйл юм. Нэг ёсондоо бол карьер стратеги Монгол бөхтэй адилхан юм. Та өөрөө аварга болмоор байна гээд зорих юм бол, та ямар нэгэн байдлаар шалтаг тоочоод, энэ аварга надаас илүү хүчтэй эсвэл олон жил надаас илүү барилдсан илүү туршлагатай гэж шалтаг тоочихгүйгээр яаж тухайн аварга бүрийг даваад, би улсын аварга, дархан аварга болох вэ? гэдгийг төлөвлөгөөтэйгөөр давхыг карьер, стратеги гэж байгаа юм. Карьер стратеги бол нэг сумаар 3,4,5 туулай буудаж хүссэндээ хүрэх юм. Жишээлбэл: Монгол бөх аварга болж чадвал машин ирнэ, дээрээс нь нөгөө хүн чинь өөрийнхөө зорилгодоо хүрнэ, нэр хүнд өсч нөлөөлөл ирж байна. Энэ хүн тодорхой зүйлийг золионд гаргаад, бэлтгэлээ хийснээр нэг сумаар 3 туулай буудаж чадаж байна. Тэр нь нэр хүнд, мөрөөдөл, нөлөөлөл мөнгө гээд бүх зүйлийг шийдэж байна. Энэ бол карьер, стратегийн гол зүйл юм.
Хоёр туулай хөөвөл хоосон хоцорно гэсэн зүйр үг байдаг. Энэ зүйр үгнээс, карьер стратеги гэдэг нь өөр философи мөн үү?
Энэ зүйр үгнээс бол өөр. Ямар нөхцөлд ямар багажийг ашиглах вэ, гэдэг нь чухал болж байгаа юм. Хэрэв өөрийнхөө амьдралын 18-65 насны зорилгоо тодорхойлсны дараа үүнийгээ сольж болохгүй гэсэн үг юм. Тэр зорилгоо тодорхойлоогүй 3 зорилгын төлөө явах юм бол, нөгөө хүн өөрийнхөө нөөцийг 3 хэсэгт хувааж байна гэсэн үг. Тэгэхээр зарим нэг зүйлийг тал, талаар хийгээд явж байна.
Номын хүргэлт байгаа юу?
1900-1950 лавлахаар хүргүүлж авч болно. Мөн миний хувийн фэйсбүүк хаягаар холбогдоод хүргүүлж болно.
Та залуус дүү нартаа хэлэх үг юу вэ?
Хүн бүр хүссэн зүйлдээ хүрээд, сайхан амьдрах боломжтой. Энэ ном бол таны газрын зураг гэсэн үг юм. Монголын нөхцөлд ямар ч танил талгүй, баян хамаатан садангүй хүн яаж хүссэн зүйлдээ хүрэх вэ? гэдэг арга барилыг оруулсан байгаа. Энэ бол жи пи эс шиг, таныг хүссэн газарт чинь яаж хүргэх вэ, гэсэн зааврыг оруулсан байгаа юм. Монгол хүн бүрийн зорилго бодит амьдрал болох болтугай.
Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Дайчин карьер стратеги номын зохиолч Э.Эрболд оролцсон "НОМТОЙ ЗОЧИН" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189