Дэлхийн сонгодог уран зохиолын гайхамшигт бүтээл “Одиссэй” их хөлгөн тууль Монголд анх удаа бүрэн эхээрээ, МУСГЗ Д.Цахилгаан гуайн орчуулгаар уншигчдын хүртээл боллоо. Дипломатч, орчуулагч Д.Цахилгаан гуайг "SMARTBOOK ЗОЧНЫ ЦАГ" нэвтрүүлэгтээ урин оролцууллаа.
"SMARTBOOK ЗОЧНЫ ЦАГ" нэвтрүүлэг ШУУД ҮЗЭХ
Барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлд тооцогддог “Илиада”, “Одиссэй” туулиуд нь НТӨ 725-675 оны хооронд бичигдсэн гэж үздэг бөгөөд туурвисан зохиогчийн тухай асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсан хэвээр. Энэ дундаас эртний үеийн ганц сод туурвилч, элдэв янзын домог таавар дагуулсан сохор туульч “Хомэр” зохиосон гэдэг нь хамгийн өргөн тархсан таамаглал юм. Хомэрийн шүлэг, найраглал нь дундад эртний тууль болон романы төрлийн үндсийг тавьсан гэж үздэг билээ. XX зуун гарснаас хойш, киноноос телевизийн цуврал хүртэлх үзэгчдэд түүх, үлгэр хүүрнэдэг олон төрлүүд бүгд л Хомэрийн энэхүү баатарлаг туульсын хэв маягийг дагасан байдаг.
Баатарлаг тууль “Одиссэй нь” олон зууныг дамжин өнөө бидний үед ирэхдээ дэлхийн бараг бүхий л хэлэнд хөрвүүлж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулж, олон талаас нь судлан тайлбарласаар ач холбогдол нь асар өндөр болжээ. Энэхүү бүтээл нь 24 бүлэг буюу “хайлаан”-тай, түүндээ 14 мянга гаруй шад шүлэг багтаасан асар том бүтээл юм.
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"SMARTBOOK ЗОЧНЫ ЦАГ" нэвтрүүлэг

Хөтлөгч: Ц.Халиун

Бүлгүүд хооронд нарийн уялдаа холбоотой бөгөөд өнө эртний үүх түүхийг уран сайхны аргаар домоглон, Одиссэй хэмээх нэгэн хүний хэцүү бэрх, нэн ээдрээт амьдралд багтаан зохиомжилж, шүлэглэн хүүрнэсэн нь тун ч сонирхолтой юм.
ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"SMARTBOOK ЗОЧНЫ ЦАГ" нэвтрүүлэг
УТАС: 99104189