1930 оны гуравдугаар сарын 28. Константинополь хотыг Истанбул хэмээн нэрлэв
НТӨ өмнөх 657 онд Константин хааны нэрээр байгуулсан Константинополь хотыг 1930 оны гуравдугаар сарын 28-нд Истанбул хэмээн нэрлэв.
1923 онд Мустафа Кемал Ататурк БН Турк улсыг байгуулан улсын нийслэлээ Константинополь хотоос Ангора хот руу шилжүүлжээ.
Улмаар Ангора хотыг Анкара, Константинополь хотыг Истанбул хэмээн нэрлэсэн. Өдгөө Туркийн хамгийн том, дэлхийн 15 дахь их хот Истанбулд 15 сая хүн амьдардаг.
2017 оны гуравдугаар сарын 28. Дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн мөр
Одоогоор мэдэгдэж буй хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг 2017 оны гуравдугаар сарын 28-нд Баруун Австралийн Кимберлей хотын ойролцоогоос илрүүлжээ.
Палеонтологичид элсэн чулуун хаднаас 21 төрлийн үлэг гүрвэлийн ул мөр илрүүлсэн дунд 1.7 метр урттай мөр олсон нь энэ аж.
Үүнээс өмнө хамгийн том үлэг гүрвэлийн мөрөөр 106 см урттай Монголын говиос олсон титанозаврын мөр тооцогддог байв.
Испанийн иргэний дайны үеэр Испанийн үндэсний армийг удирдсан Франциско Франко 1939 оны гуравдугаар сарын 28-нд Мадрид хотыг эзлэн авсан.
Улмаар үндэсний арми бүх Испанийг мэдэлдээ авч дөрөвдүгээр сарын 1-нд Франко иргэний дайн дууссаныг зарласан байна.
Испанийн бүгд найрамдах улс 1939 оноор төгсгөл болж Франциско Франкогийн "Caudillo" хэмээх цэрэг, улс төрийн бүрэн эрхт удирдагчтай улс бий болжээ. Франко 1975 онд өөд болох хүртлээ Испани орныг удирдсан.