Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг Людвиг ван Бетховен 1795 оны гуравдугаар сарын 29-нд Австрийн Вена хот дахь Бургтеатрт анх удаа олон нийтийн өмнө авьяасаа толилуулжээ.
Германд төрж өссөн Людвигт эцэх Йоханн ван Бетховен анх хөгжим заасан бөгөөд 21 насандаа Австрийг зорьж тэндээ суурьшсан байна.
Бургтеатрт үзүүлсэн түүний тоглолт гурван өдөр үргэлжилж Австрийн алдарт хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын концертоор дуусжээ.
1807 оны гуравдугаар сарын 29. "Vesta" бага гарагийг илрүүлэв
Астероидын бүсэд байрлах хамгийн том биетүүдийн нэг "Vesta" бага гарагийг 1807 оны гуравдугаар сарын 29-нд Германы одон орон судлаач Хенрих Олберс илрүүлжээ.
Хүндийн жин болон эзлэхүүнээрээ Нарны аймгийн хоёр дахь том астероид хэмээн тооцогддог Vesta нь 525 км диаметртэй.
Vesta хэмээх нэр нь Ромын домог үлгэрт гардаг гэр орон, гал голомтын онгон сахиус аж.
1974 оны гуравдугаар сарын 29. Хятадын баримал цэргүүдийг илрүүлэв
Шавраар бүтээсэн цэргүүдийн цуглуулга бүхий дэлхийн гайхамшгуудын нэг "Terracotta Army"-г 1974 оны гуравдугаар сарын 29-нд илрүүлжээ.
Энэхүү түүхийн дурсгал нь Хятадын анхны эзэн хаан Шин Чин Хуаны цэргүүдийг дүрсэлсэн баримал бөгөөд эзэн хааныг хойд насанд нь хамгаалах зорилгоор НТӨ 210-209 оны үед бүтээж хаантай хамт бунхлан үлдээсэн байна.
1974 онд Ян Жифа тэргүүтэй Хятадын тариачид Лишан ууланд байрлах Чин гүрний бунхныг ухаж байгаад 1.5 км-ын гүнээс баримлуудыг олжээ.