Британийн иргэний тээврийн "Titanic" хөлөг Умард Атлантын далайд хөвж яваад 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд живжээ.
Английн Саутхемптон боомтоос АНУ-ын Нью Йорк хотыг зорин анхны тээврээ хийж явсан шинэхэн хөлөг 14-ний шөнө мөсөн уул мөргөсөн байна.
Хөлгийн баг, зорчигч нийлсэн 2224 хүнээс 1500 орчим нь амь үрэгдсэн бөгөөд уг явдлаас сэдэвлэсэн "Titanic" кино 1997 онд үзэгчдэд хүрсэн.
Английн Шеффилд хот дахь Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон хөл бөмбөгийн тоглолтын үеэр осол гарч 94 хүн амь үрэгджээ.
Английн хамгийн нэр хүндтэй "FA cup" тэмцээний шөвгийн дөрөвт Ливерпүүл, Ноттинхем Форест клубүүд тоглож байсан бөгөөд үзэгчид хэт бөөгнөрөлдсөний улмаас 94 хүн тэр өдрөө, гурван хүн хожим амь үрэгдсэн байна.
Ослын шалтгаан нь үзэгчдийн хэт бөөгнөрөл байсан бөгөөд спортын түүхэд хамгийн олон хүн амь үрэгдсэн осол болжээ.