1526 оны дөрөвдүгээр сарын 21. Их Могол улсыг байгуулав
Төмөр хааны үр хойч Бабурын удирдсан хоёр түм цэрэг Делигийн султант улсын долоон түм цэргийн эсрэг 1526 оны дөрөвдүгээр сарын 21-нд Энэтхэгийн умард хэсэгт тулалджээ.
Тулаанд Бабур ялж Делигийн султант улс мөхсөн бөгөөд Их Могол улсыг байгуулсан юм. Их Могол улс нь Энэтхэгийн хойгт 1857 оныг хүртэл оршин тогтносон.
Панипатын тулаан хэмээн алдаршсан уг явдал хуурай дарьтай галт зэвсэг, их буу ашигласан анхны тулаануудын нэг юм.
1509 оны дөрөвдүгээр сарын 21. Наймдугаар Хенри хаан болов
Долоодугаар Хенри хаан өөд болсны дараа түүний том хүү, 17 настай наймдугаар Хенри 1509 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн хаан ширээг өвлөн авчээ.
Зургаан удаагийн гэрлэлт, Английн сүмүүдийг пап ламын эрх мэдлээс салгах оролдлого зэргээрээ алдартай Хенри өөрийгөө Английн сүмүүдийн дээд тэргүүн хэмээн өргөмжилж байв.
Тэрээр Английн тэнгисийн цэргийг хүчирхэгжүүлж, Үндсэн хуулийг өөрчлөн хааны эрх мэдлийг нэмсэн бөгөөд хамгийн дур булаам хаадын нэг хэмээн үздэг.