Ази тив дэх хамгийн эртний, дэлхийн хамгийн том католик их сургууль болох "University of Santo Tomas"-ыг 1611 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулжээ.
Сургуулийг Испанийн номлогч Мигел де Бенавидес байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь Католик сүмийн тэргүүлэгчид буюу "Dominicans" удирддаг байна.
Филиппин улсын нийслэл Манила хотод байрладаг Католик шашны судалгаанд зориулсан хувийн сургууль нь 1500 гаруй ажилтан, 40 мянган сурагчтай ба сургуулийн барилга, эзэмшил талбай нь 210 км.кв аж.
2001 оны дөрөвдүгээр сарын 28. Сансарт аялсан анхны жуулчин
Америкийн бизнес эрхлэгч Деннис Тито 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд "Soyuz TM-32" хөлгөөр Олон Улсын сансрын станцыг зорьсноор сансарт аялсан анхны жуулчин болжээ.
Тэрээр "ISS EP-1" нислэгээр Олон Улсын сансрын станцад найман өдрийг өнгөрөөсөн бөгөөд хөлгийн гадна 4 минутыг өнгөрөөж дэлхийг 128 удаа тойрчээ.
Тито тус аялалдаа 20 сая ам.долларыг төлсөн ба "Soyuz TM-31" хөлгөөр дэлхийдээ эргэж ирсэн.
2003 оны дөрөвдүгээр сарын 28. Нэг хониноос 27 кг ноос гарав
Шинэ Зеланд улсын Таррас тосгоны Мерино үүлдрийн "Shrek" нэртэй хонийг 2003 оны дөрөвдүгээр сарын 28-нд хяргахад 27 кг ноос гарчээ.
Мерино үүлдрийн хонийг жил бүр хяргадаг ч Шрек зургаан жилийн турш туувраас зугтаж агуйд нуугдан хяргуулаагүй аж. Улмаар 2004 оны дөрөвдүгээр сарын 15-нд баригдаж дэлхий даяар алдаршсан бөгөөд 28-ны өдөр 20 минутын турш хяргасан байна.
Хяргах явцыг Шинэ Зеланд даяар шууд дамжуулсан бөгөөд ноос нь 20 том хүний хувцсыг хийхэд хүрэлцэхүйц 27 кг жин татжээ. Мерино хониноос дунджаар 4.5 кг ноос гардаг бөгөөд дээд тал нь 15 кг хүрсэн тохиолдол байсан юм.
Шрекийн 10 насны төрсөн өдрөөр Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Хэлен Кларк парламентын ордонд урьж уулзсан удаатай.