Сонгодог урлагийн төлөөлөл, суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1767 оны тавдугаар сарын 13-д анхны дуурийн хөгжмөө толилуулжээ.
Түүний "Apollo et Hyacinthus" хэмээх латин хэл дээрх дуурь Австрийн Зальцбург хотын Их танхимд тоглогдсон бөгөөд энэ үед Моцарт 11 настай байв.
8 насандаа анхны симфонио бичсэн Моцарт ердөө 35 насандаа өөд болсон ч дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэгээр түүхэд үлдсэн.
1950 оны тавдугаар сарын 13. Formula 1-ийн анхны уралдаан
Авто машины "Formula One" уралдааны нээлтийн улирал "FIA World Championship of Drivers" нэртэйгээр анх 1950 оны тавдугаар сарын 13-д эхэлжээ.
Тус жил FIA холбооноос зохиож буй дөрөв дэх улирлын тэмцээн байсан ч албан ёсны анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн үздэг.
Анхны гараа Британид болоход Alfa Romeo багийн Жузеппэ Фарина түрүүлж багийн хамтрагч Луижи Фагиоли, Рэг Парнелл нар удаалсан.