Сан Франциско хотын бизнес эрхлэгч Леви Страусс, оёдолчин Жейкоб Дэвис нар 1873 оны тавдугаар сарын 20-д дэлхийн алдартай хувцаснуудын нэг болох цэнхэр жийнсэн өмдийг оюуны өмчид бүртгүүлжээ.
Левитэй бизнесийн хамтрагч байсан Жейкоб 1872 онд металл товчтой ажлын өмд бүтээх санаагаа захидлаар илгээсэн байна.
Улмаар Леви ивээн тэтгэж 1880 оноос үйлдвэрээ эхэлжээ. Компани 1890 оноос алдаршиж Levi’s брэнд АНУ дахь хамгийн алдартай өмд болж байв.
1902 оны тавдугаар сарын 20. Бүгд найрамдах Куба улсыг байгуулав
Испани-Америкийн дайны дараа АНУ-ын мэдэлд шилжсэн Куба арал 1902 оны тавдугаар сарын 20-д тусгаар тогтнолоо зарлажээ.
Куба Үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаглалтай болсон ч АНУ түүний хэрэгт хөндлөнгөөс оролцох, санхүү, гадаад харилцааг хянах эрхээ хэвээр үлдээсэн байна.
АНУ олон жилийн турш Кубийн удирдагчдыг томилж байсан бөгөөд үүнийг эсэргүүцсэн хувьсгал 1933 онд эхэлсэн.