Жил бүрийн 3 сарын 27-нд дэлхийн театрын өдөр тохиодог. Ингээд театрын тухай:
1. Олон улсын театрын хүрээлэнгээс 1961 оны 3 сарын 27-нд театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баярлажээ. Наадамд оролцогсод “Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван” уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Театр гэдэг үг Грек хэлний “θέατρον” théatron - гол утга нь үзвэрийн газар, үзвэр, “θεάομαι” /theáomai/ - би харж байна, үзэж байна гэсэн үгнээс гаралтай. “Хүмүүсийн амьдрал, нийгмийн байдлын талаарх үнэнийг олж хардаг газрыг театр гэнэ. Театр тухайн үеийн оюун санааны болоод нийгмийн рентген зураг” гэж Стелла Адлер тодорхойлсон байдаг.
2. Театр урлагийн хамгийн эртний төрлүүдийн нэг. Үүсэл хөгжил нь шашны ёслолын зан үйлээс үүдэлтэй гэдэг бөгөөд Эртний Грек бол театрын эх орон. Театрыг Грекчүүд зохиосон ч Ромчууд Грекийн театраас их зүйлийг авч, өөрсдийн онцлогийг оруулсан нь хөгжлийн эхлэл болж, эртний дорно дахины драмд хөгжим, үг болон бүжгийг нэг дор хослуулан толилуулдаг байж. Эртний Грекийн эмгэнэнэлт хөгжимд нийлсэн эгшигээр хоорын дууг хөгжмийн зэмсэгтэй хослуулан эгшиглүүлдэг байсан байна. Энэтхэгийн лила /хөгжимт бүжгийн драм/, катхакали, якшагана /бүжиг, харилцан яриа, аялан унших, дуу зэргийг хослуулсан/ зэрэг ардын театрууд нь сонгодог театрын үндэс суурийг тавьж өгчээ. Дэлхийн театрын хөгжлийн түүхэнд Шекспир, болон түүний нэг үеийн Ф.Бомонта, Ж, Флетчер зэрэг нэрт зохиолчид дууль, бүжиг, баярын бүрээ, цэргийн дохио гэх мэт уламжлалт төрлүүдийг зохиолдоо тусгаж өгсөн нь үнэтэй хувь нэмэр оруулсан.
3. МЭӨ 534 онд Афин хотын зах дээр яруу найрагч, эмгэнэлт зохиолч Теспис “хамтлагтайгаа” тоглолт хийсэн тухай баримт бий. Харин анхны театрын барилга бол МЭ 55 онд Агуу Помпей Ром хотод анхны чулуун театрын байгууламж юм. 1585 оны Италийн Виченца хотод байдаг Олимпико театр бол одоо байгаа хамгийн эртний театр. 1585 оны 3 сард Олимпико театр Софоклын “Эдип хаан” жүжгээр нээлтээ хийжээ. Дэлхийн хамгийн жижиг театр 2009 онд нээгдсэн Австрийн Кремльхофтеатр. 8 хүний суудалтай ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг тул хамгийн жижиг театр гэгддэг. 1660 онд Чарльз II бүх эмэгтэй дүрд эмэгтэй хүн тоглох зарлиг буулгах хүртэл Англид эмэгтэйчүүд театрын тайзанд гарах хориотой байсан.
4. Нүүдэлчин монголчуудын үлгэрч, хуурчийн тоглолт нь театрын анхны хэлбэр юм. Мөн Монголын театрын урлагийн өвөрмөц нэгэн хэлбэр нь монголчуудын дунд өргөн дэлгэр байсан “хэсүүл жүжигчид” байлаа. Говийн догшин хутагт Д.Данзанравжаа 1832 онд анхны Монголын уламжлалт тайзны урлагийн театрыг "Намтар дуулах дацан" нэртэйгээр байгуулж, "Саран хөхөө" жүжиг анх удаагаа үзэгчдэд хүрсэн. Монгол Улсын анхны мэргэжлийн урлагийн театр 1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 1931 онд энэхүү театр Улсын Төв Театр нэртэйгээр шинэчлэгдсэн байна. Энэхүү театраас Монгол Улсын бүх мэргэжлийн театрууд улбаалжээ. Барилга нь одоогийн Засгийн газрын ордны баруун жигүүрийн суурин дээр байсан бөгөөд 1949 онд галд өртөн устсан түүхтэй.
5. Монгол Улсын Хүүхэлдэйн Театр 1948 онд байгуулагдаж, монголчууд анх хүүхэлдэйн урлагтай танилцжээ. Театрын музей нь 1991 оны 3 дугаар сарын 27-нд /Олон улсын театрын өдөр/ Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд Театрын музей нь 9500 гаруй үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монгол улсад 1990 оноос дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон. Эцэст нь: Дэлхийд тайзны урлагийн чиглэлийн цөөнгүй музей байдаг боловч, яг Театрын музей хэмээх тодотголтой музей 10 улсад байдаг. Тодруулбал, Азид Монгол, Тайвань, Азербайжан улсад, Европд Австри, Герман, Орос, Польш, Финланд, Кипр улсад, Америк тивд Канад улсад байдаг аж.
Гүндсамбуугийн Ариунчулуун