Өнөөдөр астматай тэмцэх дэлхийн өдөр. 1998 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн мягмар гаригийг астма өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ.
Дэлхийн нийтээр астма өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж, энэ өвчнийг бууруулахын тулд эв санаатай буйгаа илэрхийлдэг өдөр юм.
Монгол Улс 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачилга (GINA)-д элсэн орсон бөгөөд үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг тэмдэглэх болжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас цочмог бронхиолит буюу астма өвчний хэвтүүлэн эмчлэх болон эмийн эмчилгээний тусламж, үйлчилгээний зардлыг хариуцан даатгуулагдыг энэ өвчнөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалж байна.
Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эрчимт эмчилгээний нийт төлбөр болох 4,978,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг бол эмийн эмчилгээний нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч хамтын төлбөрөөр төлөх зохицуулалттай байна гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.