Бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд шуурхай мэдээлэл хүргэдэг 1900-1950 мэдээллийн лавлах 17-р жарны зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр жилийн өнгө, засал ном, жилийн ерөнхий зурлага, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах, зэрэг сар шинийн холбогдолтой мэдээллийг Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарын албан ёсны эрхтэйгээр мэдээллийн сан бааздаа төвлөрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.
Уншигч танд Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд эхэлж буй төмөр үхэр жилийн өнгө, засал ном, ерөнхий зурлагын талаарх ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу? Ирж буй 2021 оны төмөр цагаан үхэр жилийн ерөнхий зурлага, болоод энэ жил ямар онцлогтой жил гарч байгаа вэ?
17 жарны төмөр үхэр жил гэдэг маань Монгол тооллоор шинэ он гарч байна гэсэн үг. Мах бодийн зурхай, одон зурхайг дотор нь гал, шороо, төмөр, ус мод гэж таван ангилдаг байгаа. Ер нь монгол тооллыг 60 жил гэж ярьдаг. Тухайн жил маань жаран жилдээ нэг удаа тохионо гэсэн үг юм. Энэ жил 17-р жарны төмөр буюу оч нэр нь цөөвөр хэмээх төмөр үхэр жил гарч байна.
Өнгөрч буй хулгана жил улс орон, иргэдийн хувьд хатуу жил байх шиг байна. Таны хувьд энэ тал дээр юу гэж дүгнэх вэ?
Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, улс орнуудын техникийн хурдацтай хөгжилтэй холбоотой зүйл болоод байна уу гэж хувь хүний хувьд дүгнэж хэлэх байна. Гарч байгаа жилийн ерөнхий төлөвыг бол одон зурхайн үүднээс шинждэг зурхайн олон зурлагууд байдаг. Түүн дотор монгол түмэн маань шороон үхэр болох гарч буй жилийнхээ ноён нурууг шинждэг уламжлалтай.
2021 ОНЫ ГАРЧ БАЙГАА ШОРООН ҮХЭР ЖИЛИЙН ӨНГӨ, ҮХЭР ЖИЛИЙН ТӨЛӨВ, ЕРӨНХИЙ ЗУРЛАГЫН ХУВЬД: Үхрийн толгойн цагаан, ходоод бие нь шар, омруу өвчүү ногоон, эвэр чих сүүл нь хөх, 4 шийр нь улаан, цулбуур нь шар, ногт нь улаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш нь шарвасан байна.
ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Царай нь улаан, малгайныхаа баруун чихээ сөхөөд, зүүнээ буулгасан, хөх дээлтэй, үсээ хоёр чихнийхээ араар хийсгэсэн. Ногоон гуталтай, ногоон гутлынхаа баруунаа өмсөж, зүүнээ зүүн бүсэндээ зүүсэн, хөх бургасан иштэй, унгасан шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийн өмнө яаравчлан гүйж байна гэсэн дүрслэл харагдаж байгаа нь шороон үхрийн үндсэн зурлага гарч байна.
ДЭЭРХ ЗУРАГЛАЛЫГ ТАЙЛБАРЛАВАЛ: Залууст буюу сайн гэдэг маань дунд суудалтайд сайн. /Албан тушаалын хувьд ярьж байна/.. Нялхаст буюу түмэн олонд дунд зэрэг. Өвгөд буюу өндөр суудалтайд халгаатай жил гарна. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулравч, улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигууртай. Иргэдийн эрүүл мэнд сайн. Мөн хот суурин газар, галын аюул гарч болзошгүй. Цаг агаарын хувьд жил, улирлын эхэн сарууд болох өвлийн эхэн, хаврын эхэн, зуны эхэн, намрын эхэн саруудад цас бороо нэн элбэг орох, салхи ихтэй, нам доор газар өвлийн адаг саруудад гантай, ирэх жилийн хувьд өвөлдөө жаахан зутранги, цас бага унах, ургацын хувьд зун намрын саруудад газрын шим арвижна. Хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц элбэг болох, намар нэлээн урт болно. Буян хурааж, мал эд арвин дэлгэрэх нь хүнд сайн, малд муу гэсэн зурлага гарч ирж байна.
Энэ жил цагаан сарын баярыг цуцлах шийдвэр гаргасан байгаа. Иргэдийн хувьд зүг мөрөө гаргана. Шинийн нэгний өглөө зүг мөр гаргахын учрыг тайлбарлаж өгөөч
Монгол түмэн бид өөрсдөө билэг ард түмэн. Амны билгээр бэлэгшээж, гарч байгаа жилдээ шинэ он гарахад зурхай, монгол уламжлал талаасаа дорнын ард түмэн, ялангуяа манай монголчууд шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргадаг. Тухайн жилийнхээ зурхайн үүднээс 8 хөлийн суудал гэж байдаг. Тэр хөлийнхөө энэ жил ямар суудалд сууж байна, тэр суусан суудлынхаа цог хийморийн зүгтээ юм уу, эмийн зүг эмийнхээ буян хишгийн зүгээс ирэх уламжлалтай. Зүг чиг гаргахын гол уламжлал нь гарч байгаа жилдээ хувь хүн айл өрх, аймаг хошуу, улс эх орны хийморь лундаатай байх, тэр жилдээ эрүүл энх байж, өвчин зовлонгүй байх, гадна дотнын гай барцадгүй, өөрсдийн бодсон санасан ажил үйлс нь ном ёсоор бүтэж, тэр жилдээ элбэг хангалуун амар амгалан байх жилийн засал ном хийгдэж байна гэж ойлгож болно.
Иргэд шинийн 15-ны дотор засал ном хийлгэнэ гэж үздэг. Энэ нь ямар учиртай вэ? Яагаад шинийн 15-нь дотроо багтаж засал номыг хийлгэнэ гэж үздэг юм бол?
Заавал тэдний дотор хийлгэх ёстой гэсэн үндсэн ойлголт байхгүй. Харин хувь хүний хувьд засал номыг хэлэхэд: Өвлийн адаг сарын 01-р сарын 25-наас хойш, гарч байгаа шинэ оныхоо шинийн 15-ны дотор гол хийгдэх ном заслыг хувь хүн, болон айл өрх жилийнхээ ноён нурууг даатгаж, шинийн 15-нь дотроо хүрээ хийдийн газар эх хөлгөн судар ном уншуулах нь зохилтой. Хувь хүмүүсийн онцгойлох засал номыг ер нь 15-наас хойш уур амьсгал амирласны дараа хийлгэж болно. Нийт иргэд шинийн 15-ны дотор цахимаар буюу Гандантэгчинлэн хийдийн пэйж хуудсаар номын захиалга өгч, цахимаар хурж байгаа айл өрх болон хувь хүний ноён нурууны эх хөлгөн судар болох Алтанганжуур, Сундуй эрүүл мэндийн номууд, Цэгмидийн чого, Их манал, Цагаан, Ногоон дарь эх, ажил үйл, барцад саад арилах тухай, арван ангал тахиулах, Доржзодов, заслын 8 ном, Гурван гүрэн, суудалтай холбоотой галын сан, лусын сан, Лүмбэнгарав, Жанаг агдаг, Жамбал санжид гэх мэтийн зурхайн зурлага номууд дээр гарсан номыг уншуулахад болно.
Төмөр үхэр жилд зайлшгүй шаардлагатай засал ном хийлгэх жилүүд нь ямар жил байгаа вэ?
Онцлох засалтай хүмүүс гэж бий. Онцгой засал гэдэг нь тухайн жилийн онцгой засалтай хүмүүсийг хэлж байгаа. Тэдгээр хүмүүс цаг сайхан болж, өвчин тахал гайгүй болсон цагт засал номоо биечлэн хийлгэж болно. Айл өрхийнхөө засал номоо хийлгээд, биечилж хийлгэх заслаа хийлгэж болно.
ЭНЭ ЖИЛИЙН ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ ХҮМҮҮСТ: Хонь жилтэй хүмүүс байна. Хонь жилтэй хүмүүсийн хувьд их харш жил буюу дүнсгэр жилийн засал номтой. Түүнээс гадна шишид буюу бага харш жил гэж байна. Тэр нь энэ жилд луу, нохой жилтэй хүмүүсийн хувьд таарч байна. Мөн түнсэн буюу ивээл жилийн засал гэж ярьдаг. Үүнд үхэр, могой, тахиа жилтэй хүмүүсийн ивээл жил гарч байна. Хэдийгээр ивээл жил гарч байгаа ч онцгойлох засал ном хийлгэвэл зохилтой.
Мөн энэ жил эр жилтэй хүмүүс гэж ярьдаг ХУЛГАНА, БАР, ЛУУ, МОРЬ, БИЧ, НОХОЙ жилтэй хүмүүсийн хувьд суудал өнцөгдөж байгаа учраас суудлын өнцгийн засал хийлгэнэ.
Суудал өнцөгдөнө гэж байгаа нь ажил үйлс, бодсон санасан зүйлд нь саад учрах гэсэн үг. Тэр үүднээс хамгаалж хийгдэж байгаа засал. Мөн энэ жил онцгой засалтай хүмүүс бич, тахиа жилтэй хүмүүс байна. Тухайн жилдээ өвчингүй байхын тухайд насны барцад арилгахын хийлгэх засал гэж байгаа. Мэнгэний засал гэж мөн байдаг. Мэнгэний засал гэдэг нь эрүүл мэнд, нас бататгахын тухайд, насны барцад арилгахын тухайд хийгдэж байгаа засал. Энэ жилийн хувьд биеийн мэнгэ нь голлож байгаа 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012 онд төрсөн хүмүүсийн хуьвд мэнгэ нь голлож байгаа учраас мэнгэний засал хийлгэнэ. Үхэр жилтэй хүмүүсийн хувьд жил орж байгаа учраас жилийн заслаа хийлгэнэ. Жил орно гэдэг огторгуйд өөрийнх нь төрсөн жил гарч байна гэсэн үг. Энэ нь 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүс жилийн заслаа хийх шаардлагатай.
Таны хувьд 1900-1950 мэдээллийн лавлахтай хэд дэх жилдээ хамтарч ажиллаж байгаа вэ? 1900-1950 мэдээллийн лавлахаас зурхайн ямар төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?
Би 1900-1950 мэдээллийн лавлахтай хамтарч ажиллаад үндсэндээ 4 дэх жил рүүгээ орж байна. Хамтарч ажилласнаараа 1900-1950 мэдээллийн лавлахаар дамжуулан сүсэгтэн олондоо хамгийн үнэн зөв мэдээллийг хүргэж, шинэ онд гарч байгаа жилийн засал, номын тухай, жилийн ноён нуруу, өдөр тутмын зурлага, өдрийн сайн цаг, өдрийн зан үйлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд өгч байна. Энэхүү лавлах миний өгсөн зурхайн зурлагыг иргэдэд хүргэж, хамтарч ажиллаж байгаад маш их баярлаж байна.
Иргэдийн хувьд хүнд цагийг өнгөрүүлж байна. Улиран одож байгаа энэ жилд, ирж буй үхэр жилдээ 1900-1950 сайтын уншигч нарт ерөөл хэлж ярилцлага өндөрлөе.
Монгол түмэн маань амны билэг ард түмэн гэж ярьдаг. Энэ одоо байгаа энэ цаг үе энхжиж, амар амгалан болж, өвчин зовлон илааршиж, хүмүүсийн сэтгэл санаа сайхан тайвширч, тухайн хүмүүсийн энэ жил бодсон санасан зөв ажил үйлс нь сайхан бүтэмжтэй байж, олсон мөнгө санхүү нь тогтож, айл гэр амар түвшин байх болтугай гэж нийт монгол түмэндээ ерөөж байна.

Д.ЦОГТБААТАР: 1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХААР ДАМЖУУЛАН СҮСЭГТЭН ОЛОНДОО ГАРЧ БАЙГАА ЖИЛИЙН ЗАСАЛ НОМЫН ТУХАЙ, ЖИЛИЙН НОЁН НУРУУ, ӨДӨР ТУТМЫН ЗУРЛАГА МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.