Ур чадвартай түлхүүр ажилтнуудынхаа сургалт, хөгжилд онцгойлон анхаардаг 1900-1950 мэдээллийн лавлах нь дотоодын сургалтуудыг тогтмол явуулдаг. Тэгвэл энэ удаа 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнууд даатгалын үйлчилгээний ач холбогдлын талаар сургалтад хамрагдлаа. Дээрх сургалтыг даатгалын зах зээлд илүү туршлагатай, иргэддээ чиглэсэн үйлчилгээг нэвтрүүлдэг “Бодь даатгал” ХХК-тай хамтран явуулснаараа онцлог байсан юм.
Гадаадад суралцаж байгаа эсвэл аялахаар төлөвлөсөн хүмүүст ямар төрлийн даатгалын үйлчилгээ шаардлагатай байдаг, ямар даатгалд даатгуулах нь оновчтой байдаг талаар өнөөдрийн сургалтаар орсон юм. Ийнхүү үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнууд ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Ингээд даатгалын үйлчилгээний ач холбогдлын талаар “Бодь даатгал” ХХК-ийн хэлтсийн захирал Э.Нандин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнуудыг хамруулсан сургалтын талаар мэдээлэл өгөөч?
“Бодь даатгал” ХХК-ийн зүгээс гадаадад аялж байгаа болон суралцаж байгаа хүмүүст зориулан даатгалын үйлчилгээ авах талаар сургалт орлоо.
Танай даатгалын үйлчилгээний давуу тал юу вэ? 1900-1950 мэдээллийн лавлахтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
“Бодь даатгал” ХХК гадаадад зорчиж байгаа иргэдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн гаргаад 20 гаруй жил болж байна. Түүнээс хойш тасралтгүй даатгалын бүтээгдэхүүнээ сайжруулж, боловсруулаад даатгалын зах зээлд нэвтрүүлэн хөгжүүлж ирсэн. Тэгэхээр даатгалынх талаар илүү туршлагатай, илүү иргэддээ зориулсан даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэж хэлэхэд болно. 1900-1950 лавлахтай бол компанийн зүгээс гэхээсээ илүү хувь хүнийхээ зүгээс байнга үйлчлүүлдэг.
Сургалтаар ажилтнууд ямар ойлголт мэдээллийг олж авсан бэ?
Гадаадад аялж байгаа хүмүүст зориулсан ямар даатгалын бүтээгдэхүүн байдаг, ямар даатгалд даатгуулах боломжтой талаар мөн гэнэтийн төлөвлөөгүй санхүүгийн эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл өглөө.
Даатгалын ач холбогдол юу вэ?
Даатгалын ач холбогдол бол ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлээс л хамгаалах зорилготой. Ямар ч төрлийн даатгал.
Өнөөдрийн сургалтын үр дүнг та юу гэж хэлэх вэ?
Бид нарын зүгээс бол мэдээлэл өгөх зорилготой байсан. Магадгүй даатгуулагч иргэд маань даатгуулсныхаа дараа үр дүнг илүү бодитойгоор хэлэх байх.