Хэтийн зорилго: Ухаалаг лавлах, ухаалаг хэрэглээ
Эрхэм зорилго: Төгс хамтын хүчээр, эрхэм чанарыг бүтээнэ.
Үнэт зүйл:
Хэрэглэгчээ дээдэлнэ.
Эерэг хандлагын түгээнэ.
Мэдлэгийг эрхэмлэнэ.
Хариуцлагатай байдал
Билэгт Дөлгөөн ХХК-ний 1900-1950 мэдээллийн лавлах нь мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, төгөлдөршлийг нэвтрүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2005 онд байгуулагдсан.
Давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгчид байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол 1900-1950 мэдээллийн лавлахын хэрэглэгчид. Бид газарзүйн байршил үл хамааран монгол орны өнцөг булан бүр, гадаад улс орнуудаас өдөр бүр 24 цагийн турш хэрэглэгчиддээ мэдээлэл лавлагааны цогц үйлчилгээ үзүүлж байна.
Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цогц программ хангамжийг ашигладаг. Мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид 2012 онд “Automat call distribution-Aвтомат дуудлага хуваарилалтын систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломж бүрдснээс гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн.
Өнөөдөр бид лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн том бодит эх үүсвэртэй нэгдсэн санг бүрдүүлж чадсан. 2008 онд “Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа мэдээлэл” үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд 20 гаруй мянган олдсон бичиг баримтын мэдээллийн сан бүрдсэн. Энэ үйлчилгээн дээрээ тулгуурлан бид УБЕГ-тай хамтран ажиллаж иргэний бичиг баримтын бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийг өгч байна.
Түргэн хоолын салбартаа тэргүүлэгч “Ноён пицца”-ны захиалга хүргэлтийн үйлчилгээ, шуурхай найдвартай, буух эзэн буцах хаягтай “Такси дуудлагын үйлчилгээ”, “Зарын сүлжээ” , “Ханшийн нэгдсэн мэдээлэл”, “Цаг үе, үзвэр үйлчилгээний мэдээлэл”, Төрийн банктай хамтран “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл”, НБЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын лавлагаа” зэрэг 50 гаруй төрлийн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ 24 цагийн турш хүргэн үйлчилж байна.
Дэлхий дахинд мэдээлэл харилцаа холбоо, дижитал эрин зуунд шилжин хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлтэд бид үргэлж бэлэн байж, шинийг санаачлан, лавлах үйлчилгээний, интертэйнмент, интернэт болон дата үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ илүү өргөн боломж олгохын төлөө зорин ажиллаж байна.
Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл, лавлагаа
Нийгмийн даатгалын бүх төрлийн лавлагаа, мэдээлэл
Мass TV
Mass agency group